Home / Articles / Орон нутагт сургалт зохион байгуулав
Орон нутагт сургалт зохион байгуулав
2019-09-30
Орон нутагт сургалт зохион байгуулав Орон нутагт сургалт зохион байгуулав

Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газраас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр багийн засаг дарга нар болон төрийн үйлчилгээний 32 байгууллагын 40 ажилтан, албан хаагчид хамрагдсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Хаягжуулалтын өнөөгийн байдал, шуудангийн нэгдсэн код, хаягийн бичвэрийн олон улсын стандартыг танилцуулав.

Цаашид тус сумын барилга байгууламжид шуудангийн нэгдсэн код оноох, хаягжуулалттай холбоотой асуудлуудаар багийн засаг дарга нар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй харилцан санал солилцон хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү сургалтаар ШЗГ-ын газрын энэ жилийн хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодтой холбоотой энэ оны төлөвлөгөөт сургалт өндөрлөж байгаа бөгөөд ирэх жил (2020 он) Улаанбаатар хотын 9 дүүрэгт төвлөрч ажиллахаар төлөвлөж байна.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР