- Шалгалтын зорилго:
Хорооны даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн А/110 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
- Шалгалт гүйцэтгэсэн хугацаа:
2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нийт ажлын 23 хоногт хийсэн.
- Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:
- ACECO FC1002, SC-1 давтамж тоологч
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын, Радио долгион хяналтын төвийн хөдөлгөөнт хяналтын инженер А.Алтанхуяг, хяналтын инженер Б.Баттулга, хяналтын инженер Б.Үүрцайх, хяналтын инженер М.Болдбат, хяналтын инженер Б.Эрдэнэбат, хяналтын инженер М.Чагнаадорж, жолооч С.Буянжаргал, П. Ганболд нар гүйцэтгэв.
- Хэмжилт хийсэн байдал:
Шалгалтын явцад Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй 102 байгууллага аж ахуй нэгжүүдэд шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
ШАЛГАЛТЫН ТАЙЛАН
Ерөнхий зүйл:
- Шалгалтанд нийт 102 байгууллага аж ахуй нэгж хамрагдав. Үүнд:
Нийт шалгалтад хамрагдсан ААН |
102 |
---|---|
|
36 |
2. Радио Станц ашиглаж байсан |
66 |
2.1 Эрхийн бичигтэй зөрчилгүй |
14 |
2.2 Эрхийн бичигтэй, зөвшөөрөл бүхий давтамж дээр тохируулаагүй |
3 |
2.3 Эрхийн бичиггүй |
39 |
2.4 Эрхийн бичгийн хүсэлт өгсөн ч гэрээ хийгээгүй |
10 |
3. Хугацаат үүрэг даалгавар өгсөн |
52 |
4. Арга зүйн зөвөлгөө өгч ажилласан |
88 |
- Шалгалтанд хамрагдсан хяналтын бүсийн газрын зураг
Шалгалтын үеэр харилцааны гар станц ашигладаггүй байгууллага аж ахуй нэгжид “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” мөн бус хэрэглээний хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх, эрхийн бичгийг хаанаас авах талаар анхан шатны зөвлөгөөг хүргэн радио долгионы хяналт, эрх зүйн талаар санамж хуудсыг тарааж бүртгэлжүүлэх ажил хийсэн.
НИЙТЛЭГ ЗӨРЧЛҮҮД
- Радио давтамж ашиглах Эрхийн бичиг авч бүртгүүлдэг талаарх мэдлэггүйн улмаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
- Мөн зөвшөөрөл авсны дараа Эрхийн бичигт тусгагдсан давтамж дээр тоног төхөөрөмжөө тохируулан ажиллах зарчмыг мэдэхгүйн улмаас зөвшөөрөлгүй давтамж дээр ажиллаж байх.
- Радио давтамж ашиглах Эрхийн бичгийн хугацаа дууссан сунгуулаагүй.
- Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн
- Өнгөрсөн жилийн шалгалтаар эрхийн бичиг авах хугацаатай үүрэг даалгавар өгсөн газруудын ихэнх нь эрхийн бичгийн хүсэлт өгсөн ч гэрээ байгуулж төлбөр төлөөгүй
ШАЛГАЛТЫН ҮР ДҮН
Шалгалтын үр дүн зөрчилтэй нийт 52 байгууллага. Үүнд:
Нийт зөрчилтэй ААН-үүд ба зөрчлийг арилгасан үр дүн | 52 |
---|---|
|
39 |
1.1. Зөрчлийг арилгасан | 32 |
1.2. Зөрчлийг арилгаагүй | 7 |
|
3 |
2.1. Зөрчлийг арилгасан | 2 |
2.2. Зөрчлийг арилгаагүй | 1 |
2016.06.25