Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн удирдах ажилтныг мэргэшүүлэх нэг сарын сургалт Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн сургалтын төвд 2019 оны 05 сарын 16-наас 6 сарын 20-ны хооронд амжилттай явагдлаа. Энэхүү сургалт нь нийт 64 цагийн цогц мэдлэг олгох хөтөлбөрийн хүрээнд явагдсан юм. Уг сургалтад нийт 21 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 22 удирдах ажилтан хамрагдсан бөгөөд төгсөлтийн шалгалтанд 21 оролцогч тэнцлээ.
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх зорилгоор Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн сургалтын төвд 14 хоногийн сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгууллаа. Сургалтыг 2007 онд батлагдсан "Шууданч" мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрөөс сонгож авсан үйлчилгээний ажилтан заавал эзэмшсэн байх чадварын талаархи шинэчилсэн хөтөлбөрөөр явуулсан бөгөөд нийт 14 ажилтнууд суралцан төгссөн байна.
Дээрхи хоёр сургалтанд оролцон амжилттай төгссөн шууданчдад мэргэжлийн сертификатыг 2019 оны 7 дугаарын 5 нд ХМТС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд гардууллаа.