Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 аж ахуйн нэгж, байгууллагын 22 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтын гол агуулга нь:
- Шуудангийн технологи ажиллагаа, олон улсын стандартын танилцуулга,
- Шуудангийн бүсчлэлийн код, шуудангийн зип кодыг хэрэглэх, сурталчлах
- Шуудангийн үйлчилгээний өртөг, зардлын тухай
- Шуудангийн бүртгэл хяналтын Upost системийн үндсэн үүргийг танилцуулах
- Upost системд ажиллах зарчмыг суралцагчдад ойлгуулах, системд үүсч буй алдаа, доголдлуудыг илрүүлэх
- Бүртгэл хяналтын системийг бодит амьдрал дээрх шуудангийн технологи ажиллагаатай хослуулах, дадлагажуулах зорилготой байлаа.
Сургалтанд шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл шинээр авсан 4 аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаагаа хараахан эхлээгүй байгаа 1 аж ахуйн нэгж, үйл ажиллагаа явуулж байгаа 16 аж ахуйн нэгж хамрагдлаа.