Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болов.
Тус хуралдаанаар “Харилцаа холбооны салбарын зохицуулалт, цаашдын чиг хандлагууд” танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; бусад зэрэг асуудлыг хэлэлцэн хорооны хуралдааны 2 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаанд Зохицуулалтын бодлог хэрэгжүүлэх газрын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохиуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир “Харилцаа холбооны салбарын зохицуулалт, цаашдын чиг хандлагууд” сэдэвт танилцуулга хийлээ. Үүнд: Гадаад улс орнуудын МХХТ-ийн хөгжлийн гол чиг хандлагууд, зохицуулалтын хөгжлийн үе шатууд, зохицуулалтын үндсэн зарчмууд, шалгуур үзүүлэлтүүд, зохицуулалтын гадаад дотоод орчины өөрчлөлт хувьсал, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээний санал, дүгнэлтүүд зэрэг сэдвийг хамруулсан болно.
Хуралдааны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааны үеэр хорооны нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шүүмжийн дагуу тусгай зөвшөөрөл олгох асуудлаар хэлэлцүүлсэн нэр бүхий 20 хуулийн этгээдийн асуудлыг хойшлуулж, 2019 оны ээлжит бус хуралдаанаар дахин хэлэлцүүлэх; тусгай зөвшөөрлийн асуудлаар ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн материалд үнэлгээ, дүгнэлт гаргаж байгаа маягтыг өөрчлөх талаар ЗУХАГ, холбогдох газруудад тус тус үүрэг болгосон юм. Иймээс ажлын хэсгээс 2019 оны ээлжит бус 01 дүгээр хорооны хуралдаанд тусгай зөвшөөрлийн асуудлыг оруулах маягтын шинэчилсэн загварыг танилцуулж, тусгай зөвшөөрөл нэг бүрээр хэлэлцүүлэв. Тус хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 2 тогтоолыг батлан шийдвэрлэв:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 23 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар 23 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 тоот тогтоолоор 5 хуулийн этгээдийн 5 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү