Home / Articles / Зарлал: "MNS 5594:2015 Радио давтамжтай цахилгаан соронзон...
Зарлал: "MNS 5594:2015 Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кгц-ээс 300 ггц хүртэл)" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
2019-03-20

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “MNS 5594:2015 Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц-ээс 300 ГГц хүртэл)” стандартыг дахин хянаж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлнэ.

Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Утасгүй холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. Радио өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  5. Мэргэжлийн англи болон орос хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  6. Радио өргөн нэвтрүүлгийн чиглэлээр судалгаа шинжилгээ, орчуулга, баримт бичиг боловсруулах ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906, Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn