Харилцаа Холбооны Зохицуулах Хороо дараахь нэр бүхий стандартуудыг боловсруулах төслийг 2013 оны 10-р сарын 08-ны дотор ирүүлэхийг урьж байна.
А. Суурин утасгүй холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалттай холбоотой стандартууд:
1. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Радио холбооны тоног төхөөрөмж, үйлчилгээний техникийн ерөнхий шаардлагын стандарт /шинээр/
2. 5150MГц - 5250MГц, 5250MГц - 5350MГц, 5725 MГц - 5875 MГц давтамжийн зурваст ажиллах өргөн зурвасын өгөгдөл дамжуулах системийн радио төхөөрөмжид тавигдах үндсэн нөхцөл шаардлагын стандарт /шинээр/
3. 2500 MГц - 2690 MГц давтамжийн зурваст ажиллах өргөн зурвасын өгөгдөл дамжуулах системийн радио төхөөрөмжид тавигдах үндсэн нөхцөл шаардлагын стандарт /шинээр/
4. Өргөн зурвасын радио сүлжээ, 5ГГц давтамжийн зурваст ажиллах радио дотоод сүлжээний тоног төхөөрөмжид тавигдах үндсэн нөхцөл шаардлагын стандарт /шинээр/
5. Цэгээс олон цэгт дамжуулалттай суурин радио холбооны системийн тоног төхөөрөмж, антений үндсэн нөхцөл шаардлагын стандарт /шинээр/
Б. Богино зайн радио холбооны төхөөрөмжийн баталгаажуулалттай холбоотой стандартууд:
6. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. 500мВт хүртэл чадлын түвшинтэй 25МГц-1000МГц давтамжийн зурваст хэрэглэгдэх богино зайн радио холбооны төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага, хяналт сорилтын аргын стандарт /шинээр/
7. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. 9кГц-30МГц давтамжийн зурваст ажиллах индукцийн систем, 9кГц-25МГц-ийн давтамжийн зурваст ажиллах богино зайн радио холбооны төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага, хяналт сорилтын аргын стандарт /шинээр/
8. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. 1ГГц-40ГГц давтамжийн зурваст ажиллах богино зайн радио холбооны төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага, хяналт сорилтын аргын стандарт /шинээр/
9. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. 9кГц-246ГГц давтамжийн зурваст ажиллах богино зайн радио холбооны төхөөрөмжийн тусгай нөхцөл, шаардлагын стандарт /шинээр/
10. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Өргөн зурвасын нэвтрүүлэгчийн систем, өргөн зурвасын модуляцын техник ашиглан 2,4ГГц-ийн ISM давтамжийн зурваст ажиллан өгөгдөл дамжуулах төхөөрөмжийн үндсэн нөхцөл, шаардлагын стандарт /шинээр/
В. Газрын хөдөлгөөнт холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалттай холбоотой стандартууд:
11. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Газрын хөдөлгөөнт үйлчилгээнд дотоод болон гадаад радио давтамжаар холбогдон аналог яриа дамжуулах радио төхөөрөмжийн техникийн техникийн нөхцөл, шаардлага, хяналт сорилтын аргын стандарт /шинээр/
12. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Газрын хөдөлгөөнт үйлчилгээнд дотоод антен ашиглан аналог яриа дамжуулах радио төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага, хяналт сорилтын аргын стандарт /шинээр/
13. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Газрын хөдөлгөөнт үйлчилгээнд дотоод тогтмол эсвэл тогтмол бус модуляцтай антен ашиглан өгөгдөл/яриа дамжуулах радио төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага, хяналт сорилтын аргын стандарт /шинээр/
14. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Газрын хөдөлгөөнт үйлчилгээнд антенаар холбогдон нарийн зурвасын сувагт аналог болон тоон холболтоор өгөгдөл/яриа дамжуулах радио төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага, хяналт сорилтын аргын стандарт /шинээр/
15. Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Газрын хөдөлгөөнт үйлчилгээнд дотоод антенаар ашиглан өгөгдөл/яриа дамжуулах радио төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага, хяналт сорилтын аргын стандарт /шинээр/
Г. Аюулгүй байдлын стандарт:
- Радио нэвтрүүлэх төхөөрөмжийн аюулгүй байдлын шаардлага.
Эдгээр стандартыг боловсруулахыг сонирхсон хувь хүн болон төслийн баг нь тухайн стандартыг боловсруулахад гүйцэтгэх ажлын агуулга, цар хүрээ, стандартыг боловсруулах хугацаа болон үнийн талаархи саналаа дээрхи заасан хугацаанд ирүүлнэ үү.
Ирүүлсэн саналыг авч үзээд дараахи шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:
- Тухайн стандарт боловсруулах ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байх бөгөөд дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- судалгааны ажил хийж байсан туршлагатай, тухайн мэргэжлээрээ судалгааны ажлыг дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн
- тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжлээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа.
Харилцах утас: 304257, 304258
И-мэйл: info@crc.gov.mn, ninjbolor@crc.gov.mn
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв,
Улаанбаатар-14201, Монгол Улс
Вэб хаяг: http://www.crc.gov.mn/