Home / Articles / Утасгүй суурин холбооны (WLL) үйлчилгээг шилжүүлэх ажлын...
Утасгүй суурин холбооны (WLL) үйлчилгээг шилжүүлэх ажлын явцын тухай мэдээлэл
2013-07-30
Утасгүй суурин холбооны (WLL) үйлчилгээг шилжүүлэх ажлын явцын тухай мэдээлэл Утасгүй суурин холбооны (WLL) үйлчилгээг шилжүүлэх ажлын явцын тухай мэдээлэл

Монгол Улсад утасгүй суурин холбооны (WLL) үйлчилгээг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүрэн зогсоож үүрэн холбооны үйлчилгээнд шилжүүлэхээр болсныг Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдсэний дагуу МЦХ ХК, Скайтел ХХК, Мобиком корпораци ХХК нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд энэ талаар ирүүлсэн тайланг товчлон хэрэглэгчдэд мэдээлж байна.

Мобиком Корпораци ХХК-ийн хэрэглэгч шилжүүлж буй ажлын тайлан

ХХЗХ-ны 2012 оны 47 дугаар тогтоолоорбатлагдсан“Утасгүй суурин холбооны үйлчилгээг зогсоох тухай”, түүнчлэн тус компанид ирүүлсэн хэрэглэгч шилжүүлэх чиглэлийн дагуу Мобиком Корпораци ХХК нь Мобифон үйлчилгээний хэрэглэгчдийг үүрэн холбооны үйлчилгээ рүү 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сар 31-ний өдөр хүртэлх хугацаанд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд утасгүй суурин холбооны хэрэглэгчдийг үүрэн холбооны үйлчилгээ рүү шилжихтэй холбогдуулан тус компаниас хэрэглэгчдэд дараахи нөхцөлийг санал болгож байна.

 

Дараа төлбөрт (Zone160) нөхцлөөр шилжих нөхцөлд

Урьдчилсан төлбөрт (MobiCard) нөхцлөөр шилжих нөхцөлд

Бүртгэлийн хураамж

0₮

0₮

Барьцаа төлбөр

Найдвартай хэрэглэгчийн барьцааг буцаах шаардлага хангасан хэрэглэгчийн барьцааг буцаах, хангаагүй бол 10.000₮ барьцаатайгаар шилжихээр зохион байгуулж байгаа.

-

Үндсэн хөнгөлөлт

3 сарын турш сарын суурь хураамжаас 100% хөнгөлнө.

Сүлжээндээ 3 сар үнэгүй ярих эрхтэй

GSM гар утас

Samsung E1200 эсвэл Nokia 105 сонголтоор олгогдоно

Нэмэлт үйлчилгээ

Hi Tone, МСА үйлчилгээний 3 сар суурь хураамжгүй ашиглах эрх өгнө

Тариф

Zone160 багцын тариф мөрдөгдөнө.

MobiCard багцын тариф мөрдөгдөнө

Дурдсан хугацаанд ирэх боломжгүй байсан утасгүй суурин холбооны хэрэглэгчийн үүрэн холбооны үйлчилгээндшилжих хөнгөлөлтийг 2013.09.30дуустал хугацаанд хүчинтэй байлгах бөгөөд шилжих хэрэглэгчдэд 9449 дугаарын багцыг санал болгож байна.

Монголын цахилгаан холбоо ХК болон Скайтел ХХК хоорондын

хэрэглэгч шилжүүлсэн ажлын тайлан

ХХЗХ-ны 2012 оны 47 дугаар тогтоол, Скайтел ХХК болон Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан ХХ/455/12/493 тоот Эвлэрлийн гэрээ, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг тус тус хэрэгжүүлэхажлын хүрээнд МЦХ ХК-ийн F-zone үйлчилгээний хэрэглэгчдийг Скайтел ХХК-ийн сүлжээ рүү хэрэглэгчдэд ямар нэг хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

ШИЛЖСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО, ТООН СТАТИСТИК

Шилжсэн нийт хэрэглэгч 9638 байна.Үүнд:

  • 5862 /59/ нь Улаанбаатар, 3776 /41/ нь орон нутгаас шилжсэн
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээг 93% нь, Дараа төлбөрт үйлчилгээг 7% нь сонгосон
  • 4149 /43%/ нь гар утас үнэгүй, 1976 /21%/нь хөнгөлттэй үнээр нийт 6125авсан байна.

Үндэслэл: Эндээс үзнэ үү