Home / Articles / “ХАЯГИЙН БИЧВЭРИЙН СТАНДАРТ” боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай...
“ХАЯГИЙН БИЧВЭРИЙН СТАНДАРТ” боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2018-07-27
“ХАЯГИЙН БИЧВЭРИЙН СТАНДАРТ” боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал “ХАЯГИЙН БИЧВЭРИЙН СТАНДАРТ”  боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн нэгдсэн кодын формат. Ерөнхий шаардлага MNS 5880:2008”, “Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6275:2016”, “Шуудангийн хаяг MNS 5971:2009” стандартуудыг нэгтгэж, шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Шалгаруулалтад оролцох зөвлөх нь тухайн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдүүлгийг ирүүлнэ.

Стандартыг боловсруулах зөвлөхөд тавигдах шаардлагууд:

  • Харилцаа холбоо, шуудангийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Шуудангийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай, /Тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно./
  • Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,

Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Б.Энхбат

Утас: 91117321, Мэйл хаяг: enkhbat@crc.gov.mn