Харилцаа холбооны зохицуулах хороо нь Стандартчилал хэмжил зүйн газраас “Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17065:2013” стандартын дагуу баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг 2014 онд авч Мэдээлэл харилцаа холбооны төхөөрөмжийг баталгаажуулах үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль 2018 оны 07-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”-ыг батлахаар ажиллаж байна. Уг журмын төслийн “Тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт”-д мэдээлэл харилцаа холбооны дараах төхөөрөмжүүд хамрагдсан. Үүнд:
№ |
Бүлэг |
Зүйл |
Барааны ерөнхий нэршил |
---|---|---|---|
1 |
85 |
85.17 |
Телефон аппарат (үүрэн сүлжээ эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон орно) |
2 |
Шугамын телефон аппарат (гар харилцуур нь утасгүй) |
||
3 |
Үүрэн сүлжээ эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон |
||
4 |
Дуу, дүрс эсвэл бусад мэдээллийг дамжуулах эсвэл хүлээн авах бусад төхөөрөмж (утсан эсвэл утасгүй сүлжээ) жнь: дотоод сүлжээ /LAN/, гадаад сүлжээ /WAN/-ний төхөөрөмж |
||
5 |
Суурин станц |
||
6 |
Мультиплексер, дамжуулагч, хүлээн авагч, конвертер |
||
7 |
85.25 |
Радиогийн өргөн нэвтрүүлэг, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах аппарат (корпуст нь хүлээн авах, дуу бичих, сэргээх аппарат угсрагдсан эсвэл угсрагдаагүй); телевизийн камер, дижитал камер болон видео бичлэгийн камер |
|
8 |
85.26 |
Радиолокатор (радар)-ын аппарат |
|
9 |
Радионавигацийн тусламжийн аппарат |
||
10 |
Радиогийн алсын удирдлагын аппарат |
||
11 |
85.27 |
Гадны эх үүсвэрээс тэжээл авахгүйгээр ажиллах боломжгүй, тээврийн хэрэгслийн зориулалттай радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авагч |
|
12 |
85.28 |
Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авах, дуу, видео бичлэг хийх, сэргээх аппарат угсрагдсан эсвэл угсрагдаагүй) |