Home / Articles / Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
2018-06-29
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал

Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцаааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэсэн заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг.  Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2018 оны 06 дугаар сарын 27-ны байдлаар нэмүү өртөгт нийт 156 тусгай дугаараас доорх 2 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй, холбогдох зохицуулалтын баримт бичгийг зөрчиж байсан бөгөөд зөрчлөө арилгах талаар албан шаардлага хүргүүлсэн.

Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигчид

2018.06.27-ны байдлаар

Эзэмшигч

Тусгай дугаар

Зориулалт

      Үнэ тариф /1 мин/

1

Төгс учрахуй ХХК

1900-1617

Бүх төрлийн мэдээлэл, лавлах үйлчилгээ

500 төг

2

Чугу ХХК

1900-1988

ФМ радиод зар, мэндчилгээ хүлээн авах үйлчилгээ

550 төг