Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2018-06-27
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
  1. Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим системийн бүрэлдэхүүн болох “eCRC системийн мониторингийн модуль хөгжүүлэх” ЗЗҮТҮСГ2018/02 тоот зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

Энэхүү ажлыг богино хугацаанд, хийж гүйцэтгэх шаардлага тавигдана. 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн баталгаажсан хуулбар болон дэлгэрэнгүй танилцуулгыг ирүүлнэ;
  • Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга (анкет)​;
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл;​
  1. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 06 дугаар сарын 27 –ноос 2018 оны 07 сарын 04-ны өдрийн  09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 05 -ний 15.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо 

          Метро бизнес төв, А-блок, 5 давхар

          Д.Сүхбаатарын гудамж-13

          Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

          Утас:  304258

          Цахим хуудас: www.crc.gov.mn

          Цахим шуудан: sudalgaa@crc.gov.mn