Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2018-06-27
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

  1. Харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалтын шийдвэр гаргах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, үйлчилгээний чанарын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тогтоох, алслагдсан сум суурин газарт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг судлах зорилгоор “ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ, МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ЗАХ  ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЭЭЛЛИЙГ БҮРДҮҮЛЭХ, СУДЛАХ, ШИНЖЛЭХ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” ЗЗҮТҮСГ2018/01 тоот зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

Энэхүү судалгааны ажлыг богино хугацаанд, хийж гүйцэтгэх шаардлага тавигдана. 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн баталгаажуулсан хуулбар болон дэлгэрэнгүй танилцуулгыг ирүүлнэ;
  • Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай, техникийн болон програм хангамжийн боломжтойг нотлох, судалгааны чиглэлээр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан эсэх;
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр ажиллах  мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга (анкет);
  • Судалгаа хийх аргачлалын талаарх танилцуулга;
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл;
  1. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 06 дугаар сарын 27 -ноос 2018 оны 07 сарын 04 -ны өдрийн  09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 05 -ний 10.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо 

          Метро бизнес төв, А-блок, 5 давхар

          Д.Сүхбаатарын гудамж-13

          Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

          Утас:  304258

          Цахим хуудас: www.crc.gov.mn

          Цахим шуудан: sudalgaa@crc.gov.mn