Home / Articles / Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018...
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.
2018-05-07
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр  дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.

Энэхүү хорооны хуралдаанаар Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 2017 оны жилийн эцсийн нэгдсэн статистик үзүүлэлт, тайлангийн тухай танилцуулга; Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах тухай (Хорооны 2018 оны 04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлэх); “ХХЗХ-ны 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит”-ын талаар танилцуулга; тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан санал дүгнэлт, тогтоолын төсөл; бусад асуудал (Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай) зэрэг үндсэн 6 асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 5 тогтоолыг батлан шийдвэрлэж, хэлэлцсэн зарим асуудлаар удирдамж, чиглэл бүхий хорооны хуралдааны 2 тэмдэглэлийг баталсан болно.  

Зохицуулах хороо нь хууль, тогтоомжийн хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс /580 гаруй иргэн, хуулийн этгээд/  Үндэсний Статистикийн Хороо болон ХХЗХ-ны Даргын нарын хамтран баталсан 15 төрлийн маягтын дагуу хагас, бүтэн жилээр салбарын мэдээлэл,  үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргаж, ЗГХЭГ, холбогдох яам, төрийн байгууллага, олон нийтэд тогтмол танилцуулж, дүн шинжилгээ хийж ирсэн. Уг статистик, үндсэн үзүүлэлтийн тайлан нь харилцаа холбооны салбарын нэвтрэлтийн тоон үзүүлэлт, нийт орлого, эдийн засгийн байдал, зах зээлийн тэлэлт, үйлчилгээний цар хүрээ, хэрэглээ, үйлчилгээний үнэ тарифийн өөрчлөлт, техник технологийн өнөөгийн байдлын талаар суурь судалгаатай болдог. Улмаар, салбарын урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө, бодлого чиглэл, зохицуулалтын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, ОУЦХБ-д оллон улсын жишиг маягтын дагуу нэгтгэн хүргүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус хуралдаанаар Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 2017 оны жилийн эцсийн нэгдсэн статистик үзүүлэлт, тайлангийн тухай танилцуулгыг хэлэлцээд, ХХМТГ болон ҮСХ-тай хамтын ажиллагаа, үйл ажиллагаагаа улам уялдуулах, зарим мэдээллийн маягт загварыг шинэчлэн сайжруулах, ОУЦХБ-д хүргүүлж байгаа статистик үзүүлэлтийг боловсруулах, тайлагнах талаар цаашид анхаарч ажиллахыг Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газарт үүрэг болгов (Дэлгэрэнгүй мэдээлэл татаж авах: http://www.crc.gov.mn/k/35/4R).

Тус хуралдаанд Төрийн аудитын тухай хуулийн 15.1, 18.2 заалт, Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн “ХХЗХ-ны 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит”-ын талаар танилцуулгыг хэлэлцүүлэв. Зохицуулах хорооны 2017 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн хувьд холбогдох хууль тогтоомж, журам зааврын дагуу “зөрчилгүй санал, дүгнэлт” гэж Аудитын гэрчилгээнд илэрхийлсэн байдал, аудиторын өгсөн санал, зөвлөмжийг цаашид хэрэгжүүлж ажиллахыг Төсвийн захирагч-д хуралдаанаас зөвлөмж болгосон байна.

Тус хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр хуралдаанд, хорооны хуралдааны 04 дүгээр Тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах тухай”, “Телевиз, сувгуудын зар сурталчилгааны хэтрэлт, авах арга хэмжээний санал”, хуралдааны тэмдэглэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ (холбогдох хууль тогтоомжоор хамаарал бүхий хуулийн этгээд нарт мониторинг, шалгалтын тайланг хүргүүлж, мэдэгдлийн хариуг албажуулан авсан, ирүүлсэн санал хүсэлт)-ний талаар танилцуулгыг авч хэлэлцээд, хорооны хуралдаанаас тодорхой удирдамж чиглэл бүхий хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох газар, нэгжийн удирдлагад өгөх нь зүйтэй гэж тогтов. Тус хорооны хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тэмдэглэлд, дээрх асуудлаар уг хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, дүгнэлт болон холбогдох зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах саналаа боловсруулан хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдаанд танилцуулахыг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т үүрэг болгов.

2018 оны  ээлжит 4 дүгээр хуралдаанаар баталсан 2018 оны 12, 13, 14, 15  тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 4 тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 22 иргэн, хуулийн этгээдэд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ болон радио давтамжийн зурваст өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг тус тус үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 2 сараар түдгэлзүүлсэн;                                                                                      
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалт болон тухайн компаниудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Зохицуулах хорооны 2018 оны ээлжит 1 дүгээр хуралдааны 01 дүгээр тэмдэглэлээр тодорхой шалтгааны улмаас бүрэн хэрэгжээгүй, хугацаа болоогүй хуралдааны тогтоол, тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх талаар санал боловсруулж, 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д үүрэг болгосон юм. Уг ажлыг хэрэгжүүлэх зорилгоор хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр  дугаар хуралдаанд, "Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай" (Хорооны 2015 оны 33 тоот) танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлэв.  Энэхүү асуудлын талаар тус  хуралдаанаас Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-ын 4.4.1 дэх заалтыг үндэслэн хорооны 2015 оны 33 дугаар тогтоолоор зарласан “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч”-ийн сонгон шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан тул “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай” 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг батлан шийдвэрлэв.

Түүнчлэн хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр хуралдаанаар Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан нэр бүхий 4 хуулийн этгээдийн “Тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах тухай” танилцуулга, үнэлгээний дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцээд, Монгол Улсын нутаг дэвсгэрт “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг  Монгол Улсын нутаг дэвсгэрт “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл болгон өөрчлөлт оруулах асуудлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас дээрх тусгай зөвшөөрлийн талаар бодлогын чиглэл гарсаны дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж тогтож, хорооны 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийг гаргасан болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).