Home / Articles / Шуудангийн бүртгэл хяналтын програмын ээлжит сургалтыг зохион...
Шуудангийн бүртгэл хяналтын програмын ээлжит сургалтыг зохион байгууллаа
2018-04-16
Шуудангийн бүртгэл хяналтын програмын ээлжит сургалтыг зохион байгууллаа Шуудангийн бүртгэл хяналтын програмын ээлжит сургалтыг зохион байгууллаа

        Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авсан аж ахуйн нэгжүүдэд шуудангийн бүртгэл хяналт, лавлагааны нэгдсэн Upost системийн операторын сургалтыг  2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр МТҮП-ийн сургалтын танхимд зохион байгууллаа.

        Upost системийн операторын сургалтыг шинээр боловсруулсан модулийн дагуу дадлага ажлыг шуудангийн технологи ажиллагаатай уялдуулан зохион байгуулснаараа онцлог боллоо.

        Шуудангийн бүртгэл хяналтын системийн сургалтын модуль нь дараах үндсэн бүтэцтэй бөгөөд операторын гүйцэтгэх үүргийг оновчтой болгоход чиглэгдсэн юм. Үүнд

  1. Upost системийн талаарх танилцуулга
  2. Операторын ажлын хамрах хүрээ
  3. Гарах шуудангийн илгээмжийг бүртгэх, боловсруулах ажиллагаа
  4. Гаалийн байгууллагатай мэдээлэл солилцох
  5. Монгол улсад орох шууданг хүлээн авах, гардуулах ажиллагаа
  6. Хаягт эзэнд шуудангийн илгээмжийг гардуулсан мэдээллийг оруулах
  7. Алдааны мэдээллийг уншиж, засварлах
  8. Шуудангаар үйлчлүүлэгчийн хаягийн мэдээллийг үүсгэхэд шуудангийн нэгдсэн кодыг ашиглах заавар

        Энэ удаагийн сургалтанд шуудангийн үйлчилгээний 23 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 31 шууданч, ажилтнууд хамрагдлаа.

 
 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР