Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн программын албаны дарга нарт зориулсан
”ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт семинар, хэлэлцүүлэг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна .
Хаана: Харилцаа холбооны зохицуулах хорооны 12-р давхрын хурлын зааланд
Тус семинарт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газруудаас оролцож илтгэл тавина.
Тус семинар, хэлэлцүүлгээр:
- Тус хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс өргөн нэвтрүүлэг болон цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх зохисгүй контентоос хүүхдийг хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудаас мэдээлэл өгөх
- Бид хүүхдээ өргөн нэвтрүүлгээр гарч байгаа болон цахим орчин дахь зохисгүй контентоос хамгаалж чадаж байна уу? Өнөөгийн хууль эрхзүйн орчин.
- Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс сэргийлэх асуудлаар
- Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал
- Монгол улсад өргөн нэвтрүүлгээр хүүхэд юу үзэж байна ? Хүүхдийн телевиз үзэлтийн судалгаа
- Зохицуулах хорооноос гаргасан “өргөн нэвтрүүлэгт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмж”
- Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт
- Телевизүүд Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу хүлээх үүрэг хариуцлага , Хүүхэд хамгаалалтын тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын үндэсний хөтөлбөр” болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/027,TA/047,A/35 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 1.2.6.3-т Телевиз өөрийн хөтөлбөрөөр гаргахгүй контентийн хэм хэмжээг тогтоож, ил тод зарлаж, мөрдөх тухай заасны дагуу телевизүүд Хөтөлбөрт мөрдөх дүрэмтэй болсон байх, редакцидаа хянадаг байх тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэх
- Цаашид өргөн нэвтрүүлгээр гарч байгаа зохисгүй контентийн талаарх гомдол хүлээн авч шийдвэрлэх аргын замын талаар хэлэлцэх
”ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт семинар, хэлэлцүүлгийн хөтөлбөр / урьдчилсан байдлаар /
Хэзээ: 2018 оны 03 сарын 22
Хаана: Зохицуулах хорооны 12-р давхар, хурлын зааланд
Оролцогчид: УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн
программын албаны дарга нарт
2018 оны 03 дугаар сарын 22 |
|
09:00:-09:15 |
Бүртгэл. Өглөөний цай, кофе |
09.15-09.20 |
Нээлт
|
09.20-09.40 |
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун Асуулт, хариулт |
09.40-10:00 |
Сэтгэцийн эрүүл, мэндийн үндэсний төвийн эмч Ж.Гантулга Асуулт хариулт |
10.00-10.15 |
Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Т.Батболд
|
10:15-10:35 |
Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн мэргэжилтэн Н. Тогтохсүрэн Асуулт, хариулт |
10.35-11:00 |
Монголын хэвлэл мэдээллийн Удирдах зөвлөлийн дэд дарга У. Тамир Асуулт, хариулт |
11:00-11:15 |
ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА |
11.15-11.40 |
Хуульч, судлаач Л . Галбаатар Асуулт, хариулт |
11.40-12:05 |
Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн П.Золбоо, Н. Тогтохсүрэн Асуулт, хариулт |
12.05-12.40 |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА:
|