Home / Articles / ОУЦХБ-тай хамтран зохион байгуулсан уулзалт-семинар амжилттай боллоо
ОУЦХБ-тай хамтран зохион байгуулсан уулзалт-семинар амжилттай боллоо
2013-06-11
ОУЦХБ-тай хамтран зохион байгуулсан уулзалт-семинар амжилттай боллоо ОУЦХБ-тай хамтран зохион байгуулсан уулзалт-семинар амжилттай боллоо

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас тус хороонд хүсэлт тавьсаны дагуу өөрийн байгууллагын товчоодын (ITU-R, ITU-D) үйл ажиллагааг сурталчилах, зохицуулалтын цаашдын чиглэлээр талаар илтгэл тавих, төр хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзах, санал солилцох уулзалт-семинарыг МТШХХГ-тай хамтран 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ХХЗХ-ны хурлын танхимд зохион амжилттай байгуулагдлаа.

Тус семинарт МТШХХГ, МХС ТӨК, Монголын Цахилгаан Холбоо ХК, Үндэсний Дата төв болон Мобиком корпораци, Юнител корпораци, Жи-Мобайл ХХК, Жемнет ХХК, Ситинет, Сансар кабель, Эм Эн Би Си, МҮОНР Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын төлөөлөл болсон төр, хувийн хэвшлийн мэргэжилтэн, төлөөлөгчид оролцсон ба оролцогчид уулзалт семинарыг ач холбогдолтой болсон гэж үзлээ.

Семинарын үеэр ОУЦХБ-ын үйл ажиллагааны талаар ОУЦХБ-ын Ази, номхон далайн бүсийн салбарын хөтөлбөрийн зохицуулагч ноён Ашиш Нараяан, Авраам Сион нарын тавьсан илтгэл ихээхэн мэдээлэл өгсөн үр дүнтэй болсон юм.

Оролцогчдын зүгээс ч ОУЦХБ-ын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй асуулт тавьж мэдээлэл авснаас гадна цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.