Home / Articles / ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-06-27
ТЕНДЕРИЙН УРИЛГА ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017.06.28

 

Тендер шалгаруулалтын нэр:                       Телевизийн өргөн нэвтрүүлгийн үзэгчдийн үзэлтийн судалгаа хийж,                                                                         тайлан боловсруулах цогц тоног төхөөрөмж худалдан авах.

Тендер шалгаруулалтын дугаар:                  ХХЗХ-ЗБХГ2017/TВҮС/04

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үзэгчдийн үзэлтийн судалгаа хийж, тайлан боловсруулах цогц тоног төхөөрөмж худалдан авах” ХХЗХ-ЗБХГ2017/TВҮС/04 тоот 2 үе шаттай тендерийг зарлаж байна. Иймд сонирхсон оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 /тавин мянган/ төгрөгөөр (Голомт банкны 1102626829 тоот данс) доор дурдсан хаягаар ирж худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12:30 цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Зохицуулалтын Бодлогыг Хэрэгжүүлэх Газар

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Д.Сүхбаатарын гудамж-13, УБ14201

Утас: 304258: Факс: 327720.

Цахим хуудас:  www.crc.gov.mn  

Цахим шуудан:  info@crc.gov.mn