Home / Articles / Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2017-05-30

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр: Судалгааны мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт:  

§  Харилцаа холбооны салбарын хэрэглэгч, үйлчилгээ эрхлэгчдийн талаарх мэдээллүүдийг газарзүйн байршил, хүн амын бүтэц, хөгжлийн түвшинтэй уялдуулан цуглуулах, нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийх, дүгнэлт тайлан гаргах.

§  Судалгаанд шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайланг эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах санал боловсруулах, тэдгээрийн хүрээнд цуглуулах судалгааны мэдээллийн урсгалыг зохион байгуулах.

§  Харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын баримт бичгийг боловсруулах, боловсронгуй болгоход шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах.

Тавигдах шаардлага:

§  Судлаач болон эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

§  Эдийн засаг, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно

§  Төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнес, олон нийтийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан байх

§  Төсөл боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, тайлан мэдээ, албан бичиг боловсруулах өндөр чадвартай байх

§  Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх

§  Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай

§  Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай

§  Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай

§  Ажлын ачаалал даах, хурдан шаламгай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 06 дугаар сарын 12 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: www.crc.gov.mn