Home / Articles / Дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна
Дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна
2017-03-16

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо

дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна

 

Ажлын байр: Орлого хариуцсан мэргэжилтэн

 Ажлын байрны үндсэн зорилт

§  Хорооны жилийн урсгал орлогын төлөвлөгөөг боловсруулж улирлаар хувиарлан төлөвлөгөөг биелүүлж ажиллах.

§  Тусгай зөвшөөрөл болон давтамж ашиглах эрх олгосон тухай бүр нь төлбөрийг журмын дагуу хянан хугацаа заан нэхэмжилж бүртгэлд тусгах.

§  Орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, авлага барагдуулах шат дараалсан арга хэмжээ авах.

 

Тавигдах шаардлага

§  Санхүү, эдийн засгийн мэргэжлээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй

§  Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай; /Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/

§  Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;

§  Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;

§  Багаар ажиллах чадвартай;

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах.

 

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

§  Хоёр хувь зураг;

§  Гурван үеийн намтар;

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

§  Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 03 сарын 30 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn