Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна
Ажлын байр: Захиргааны удирдлагын хэлтсийн дарга
Ажлын байрны үндсэн зорилт:
§ Стратеги төлөвлөлт, байгууллагын болон төр, төрийн захиргааны байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах.
§ Хороог чавдарлаг боловсон хүчнээр хангах, хүний нөөц бүрдүүлэхэд чиглэсэн дунд болон богино хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.
§ Хорооны дүрэм болон Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд салбарын бодлого зохицуулалтын баримтыг боловсруулах, хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж хуульд нийцүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.
§ Байгууллагын шйл ажиллааг хэвийн явуулахад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага:
§ Төрийн захиргаа бизнесийн улирдлага эсвэл МХХТ-ийн чиглэлийн бусад мэргэжилээр магистар болон түүнээс дээш зэрэг
§ Төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх
§ Эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
§ Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх
§ Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
§ Газар, хэлтсийн болон байгууллагын, хувийн нууц хадгалах, манлайлах, багаар ажиллах чадвартай байх
§ Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
§ Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
§ Хоёр хувь зураг
§ Гурван үеийн намтар
§ Ажилд орохыг хүссэн өргөдөл
§ Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 дугаар 10-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: www.crc.gov.mn