МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байр: Даргын туслах, бичиг хэргийн ажилтан
Ажлын байрны үндсэн зорилт
§ Байгууллагын даргын үр бүтээлтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж шуурхай, эмх цэгцтэй болгоход чиглэгдсэн бүх талын туслалцааг ажил үүргийн дагуу чанартай сайн үзүүлэх.
§ Байгууллагын архив, албан хэргийн хөтлөлтийг байгууллагын дотоод журам болон холбогдох хууль, журмын дагуу хөтлөх, хадгалах, ашиглуулах.
§ Байгууллагын номын санг ажиллуулах, номны фондыг баяжуулах, номны фондын бүртгэлийг хөтлөн явуулах
Тавигдах шаардлага
§ Бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон дээш зэрэгтэй.
§ Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй.
§ Архив, бичиг хэргийн хөтлөлт, албан бичиг төлөвлөх ур чадвартай.
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
§ Хувийн зохион байгуулалт сайн, харилцааны өндөр соёлтой.
§ Ажилдаа нягт нямбай ханддаг.
§ Идэвхи санаачлагатай, өндөр хариуцлагатай.
§ Багаар болон ганцаарчлан бие дааж ажиллах чадвартай.
§ Тайлагнах, илтгэх ур чадвартай.
§ Цэвэрч нямбай, хариуцлагатай
Бүрдүүлэх материал
§ Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
§ Хоёр хувь зураг
§ Гурван үеийн намтар
§ Ажилд орохыг хүссэн өргөдөл
§ Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 09 сарын 06 өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: ww.crc.gov.mn