Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
§ ХХЗХ-ны хүрээнд гадаад хамтын ажиллагааны өдөр дутмын үйл ажиллагааг зохион байгуулах
§ Холбогдох төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах
§ Гадаад хамтын ажиллагаатай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалтын орчуулга, бичиг баримтын боловсруулалт хийх
Тавигдах шаардлага
§ Гадаад харилцааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
§ Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
§ Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
§ Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
§ Багаар ажиллах чадвартай
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
§ Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
§ Хоёр хувь зураг
§ Гурван үеийн намтар
§ Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 12 сарын 07 өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: ww.crc.gov.mn