Home / Articles / Радио давтамжийн зохицуулалтын тухай
Радио давтамжийн зохицуулалтын тухай
2017-05-23
Радио давтамжийн зохицуулалтын тухай Радио давтамжийн зохицуулалтын тухай

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт” баримт бичигт радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасыг телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээнээс чөлөөлж 4G/LTE системд ашиглах, 2500-2570/2620-2690 МГц-ийн зурвасыг телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ болон өргөн зурвасын утасгүй холболтын WiMAX-TTD технологиос 2016.06.01-нээс өмнө чөлөөлж 4G/LTE системд ашиглах зохицуулалт хийсэн.

                Дээрх зохицуулалттай холбогдуулан Харилцааны зохицуулах хорооны 2017 оны 9 болон 10 дугаар тогтоолоор “Радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”, “Радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага” тус тус батлагдсан болно.

                Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.crc.gov.mn/k/2Ob ; http://www.crc.gov.mn/k/2Oc; цахим хуудаснаас танилцана уу.

                                                ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО