Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2017-04-17
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ нь тус хорооны санхүүжилтээр улс хоорондын ярианы үйлчилгээнд хяналт, мониторинг хийх ажлыг гүйцэтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын үндсэн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны зохицуулалтын баримт бичиг, журам, шийдвэрийн хэрэгжилт, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлын хүрээнд телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон ярианы чанарт хяналт, мониторинг хийж олон нийтэд мэдээллэх юм.

Шалгарсан зөвлөх нь телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын ярианы чанарт хяналт, мониторинг хийх зориулалтын хяналтын төхөөрөмж болон холбогдох програм хангамжаар ханган хэмжилтийг хийж гүйцэтгэх бөгөөд уг хэмжилтийн үр дүн нь үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын ярианы чанарын гүйцэтгэлийг илэрхийлнэ.

Сонирхсон этгээд энэхүү үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичиг (байгууллагын танилцуулга, ижил төстэй ажлын туршлага, ажиллах хүчний чадавх, судалгаа хийх аргачлал зэрэг)-ийг бүрдүүлж, ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл ажлын өдөр, ажлын цагуудад (8.30-17.30) авч болох бөгөөд мэдүүлгээ 2017 оны 04 дүгээр сарын 26-ны 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: (976-11) 304257, 304258, 18001858 Факс: (976-11) 327720

          И-мэйл: regulation@crc.gov.mn

          Вэб хаяг: www.crc.gov.mn