Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
2017-03-06
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 2 дугаар хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр болов.  Уг хорооны хуралдаанаар тусгай зөвшөөрлийн тухай; ажлын хэсгийн дүгнэлтийн тухай; “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлах тухай; Харилцаа холбооны зохицуулах хороонд 2016 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар  танилцуулга; ХХЗХ-ны 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны аудитын үр дүнгийн талаар танилцуулга зэрэг нийтдээ 5 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 3 тогтоол, 3 тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэсэн.  

Тус хорооны газар, хэлтсийн боловсруулсан санал, дүгнэлтийг хуралдаанаар авч хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, 10.1.5       дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай”  2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолыг батлав. Үүнд:

  • Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан 14 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох;
  • Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах;
  • Тогтоолын гуравдугаар заалтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг болно.

ХХЗХ-ны Даргын 2016 оны А/243 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мэдээлэл, холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий мэдээлэл, холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай” хууль, тогтоомж бодлого, зохицуулалтын талаарх тогтоол шийдвэр, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлага болон нөхцөл шаардлагын хэрэгжилт, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ, аюулгүй ажиллагааны байдалд хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргах, тус хорооны мэдээлэл холбооны сүлжээний ашиглалтын байдалд хийгдсэн судалгаанд нэмэлт мэдээлэл авах, тодруулах, шинэчлэх зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.  Тус ажлын хэсгээс шалгалтын үр дүн, санал дүгнэлт, холбогдох тогтоолын төслийг хорооны 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанд танилцуулав. Хуралдаанаар ажлын хэсгийн оруулсан санал, дүгнэлт болон шийдвэрийн төслийг тус тус авч хэлэлцэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 15 дугаар зүйлийн 15.1.3 дах заалтыг тус тус үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтооолыг баталсан болно. Уг тогтоолд, тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй нь тус хорооноос хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон тул Мобиком нэтворкс ХХК-ийн 037/A/ICN 03-нэмэлт тоот “Улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 403/A/ICN01 тоот “Улс хоорондын транзит суваг шугам түрээслүүлэх үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Хуралдааны тэмдэглэлээр А болон Б ангиллын тусгай зөвшөөрлийн талаар авах арга хэмжээний тухай зарим чиглэл, үүрэг даалгаврыг Хорооны дарга-д өглөө.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Радио долгионы тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийн дагуу Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам"-ыг тус тус үндэслэн радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоодог. Анх харилцаа холбооны зохицуулах хорооны 2003 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нийт 9 удаагийн хорооны тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөж ирсэн болно. Тус хорооны хуралдаанаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлуулах тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийн төслийг тус тус авч хэлэлцсэн. Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дах заалт, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар баталсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Харилцаа холбооны  зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2017 оны 08 тоот тогтоолын хавсралтаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоож баталсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2003 оны 36 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Төрөл, ангиллын төлбөрийн хэмжээг радио зурвасын ашиглалтын төлбөр, радио нэвтрүүлэгчийн хүчин чадал/хамрах хүрээний төлбөр, төрөл ангиллын төлбөр гэж тогтоож, тоон технологийн онцлогтой уялдуулсан болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)