Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOСA/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” семинарыг зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний хөтөлбөр:
№ |
Хугацаа |
Үйл ажиллагаа |
1 |
08:30-09:00 |
Бүртгэл |
2 |
09:00-09:30 |
|
3 |
09:30-10:00 |
Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох хэрэгцээ, шаардлага МОСА ТББ-ын Ерөнхийлөгч - Ж.Тамир |
4 |
10:00-10:30 |
Мэдээллийн технологийн аудитын эрхзүйн орчин, бодлогын чиглэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл |
5 |
10:30-10:45 |
Цайны завсарлага |
6 |
10:45-11:25 |
Мэдээллийн технологийн аудит Үндэсний дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтан Д.Цэнгүүнжав |
7 |
11:25-12:25 |
Хэлэлцүүлэг |
8 |
12:25-13:30 |
Өдрийн хоол |
9 |
13:30-14:00 |
Мэдээллийн аюулгүй байдлын аудит, түүнд тулгамддаг зарим асуудлууд Мобиком корпорацийн Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал - Д.Батболд (CISA) |
10 |
14:00-14:30 |
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо Observe Consulting ХХК-ийн зөвлөх Б.Ундрах-Эрдэнэ (BCMS Lead Implementer, PECB) |
11 |
14:30-14:50 |
Цайны завсарлага |
12 |
14:50-17:10 |
Хэлэлцүүлэг (2 цаг) |
13 |
17:10-17:30 |
Хаалтын ажиллагаа - Нэгдсэн дүгнэлт болон хаалтын үг |