Home / Articles / 2016 онд харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн...
2016 онд харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан
2017-01-09
2016 онд харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан 2016 онд харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан

Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.

Тус хороонд тайлант хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 468 гомдол, санал хүсэлт ирсний 462 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц  98,7 % үлдсэн 6 гомдол санал нь шийдвэрлэх хяналтын хугацаанд байна. 2015 онтой харьцуулахад нийт санал хүсэлтийн тоо 4,3%  хувиар буурсан.

 

Гомдол орж ирсэн төрлүүд

Өргөдөл, гомдлын тоо

Шийдвэрлэсэн

Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа

1

Тус хорооны утсаар хандсан

67

67

0

2

Албан бичгээр хандсан

Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой

хамааралтай хэрэглэгчийн гомдол

46

44

2

3

Контент, нэр төрд халдсан гомдол

40

40

0

4

Радио долгионы нөлөөлөлтэй холбоотой

47

46

1

5

Засгийн газрын www.11-11.mn төвөөр орж ирсэн

268

265

3

 

Нийт

468

462

6

Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан.

Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна.