Home / Articles / “Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд”...
“Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд” сэдэвт олон улсын семинарт оролцлоо
2016-12-14
“Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд” сэдэвт олон улсын семинарт оролцлоо “Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотноо 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Иран Улсын Харилцаа холбооны зохицуулах яам хамтран зохион байгуулсан анхны удаагийн “Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд” /Spectrum management and Economic aspects/ сэдэвт семинарт тус хорооны төлөөлөлүүд оролцлоо.

Уг семинарт 14 орны Мэдээлэл, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нийт 30 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Тус семинарыг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Азийн бүсийг хариуцсан зохицуулагч ноён Аамир Риаз, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Спектр менежмент ба Өргөн нэвтрүүлгийн албаны дарга Истван Бозсоки нар удирдан зохион байгууллаа.

Энэхүү семинарт оролцсон орон бүхний төлөөлөгчид өөрийн улс орны тухай болон өөрийн орны Спектр менежментийн хандлага, тулгамдсан асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зүгээс дараах чиглэлээр хөтөлбөр илтгэл хийгдсэн болно.

1. Үндэсний давтамжийн төлөвлөлт болон гарах үр дүн (National Spectrum Management and Outcomes of RA-15, WRC-15 & CPM19-1)

2. Давтамжийн хязгаарлагдмал нөөц болон эдийн засгийн хүчин зүйлс (Economic of Spectrum as Resource)

3. Давтамжийн либералчлал болон эдийн засгийн хүчин зүйлсийг тооцох аргачлалууд, зах зээлийн механизм (Economic aspects of spectrum management Guidelines for SM assessment and NTFA SM Master Plans)

4. Давтамжийг хуваарилах арга замууд (Efficient Awards and Efficient use of Spectrum)

5. Давтамжийн хуваарилалт, дуудлага худалдаа зохион байгуулах загварчлал (Spectrum Access and Auctions)

6. Давтамж борлуулах хоёр дахь зах зээлийн дүрэм журмууд (Setting up Rules for Secondary Markets in Spectrum Trading)

7. Давтамжийн зурвасыг дахин хуваарилах тухай (Market methods in spectrum re-allocation)

8. Давтамжийн үнэ цэнэ болон үнэлгээ (Guidelines for the Review of Spectrum Pricing Methodologies and the preparation of Spectrum Fees Schedules)

Мөн нийт оролцогчид хэлэлцүүлэг хийж зохиомол улсын туршлага, жишээ дээр шийдэл гарган тооцоолол хийв.

Энэхүү семинарын дэлгэрэнгүй хөтөлбөр болон илтгэлүүдийг дараах цахим хуудаснаас татаж авах боломжтой болно. http://www.itu.int/en/ITU-D/Regional-Presence/AsiaPacific/Pages/Events/2016/Dec-SM_Economics/home.aspx