Home / Articles / Радио давтамж ашиглах эрхийн бичгийн хугацааг сунгах...
Радио давтамж ашиглах эрхийн бичгийн хугацааг сунгах хүсэлт гаргагч
2016-11-22

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧГИЙН ХУГАЦААГ СУНГАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧ

Радио давтамж ашиглах эрхийн бичгийн хугацааг сунгах тухай өргөдлийг эрхийн бичгийн хугацаа дуусахаас 30-аас ихгүй 21-ээс багагүй хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.

Байгууллага

Хувь хүн

1

Эрхийн бичгийг сунгуулах тухай хүсэлт гаргасан албан бичиг

  • Хуулийн этгээдийн vйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээний хуулбар

Эрхийн бичгийг сунгуулах тухай хүсэлт гаргасан өргөдөл

  • Цахим иргэний үнэмлэхийн хуулбар

Эрхийн бичгийн гэрчилгээний мэдээлэлд өөрчлөлт орсон эсэх талаар мэдээлэл ирүүлнэ. /албан бичиг, өргөдөлд тусгаж болно/

Гэрчилгээний мэдээлэл гэдэгт эзэмшигчийн мэдээлэл, холбоо барих дугаар, ашиглаж буй радио давтамж, радио тоног төхөөрөмж, тоо ширхэг, хамрах хүрээ, радио төхөөрөмжийн ашиглалтын зориулалт, ажиллах цагийн хуваарь зэрэг багтана.

2

Нөхцөл шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар мэдээлэл ирүүлнэ. /албан бичигт дурдаж болно/

3

Радио давтамж ашиглах эрхийн бичгийн сунгалтын өргөдлийн маягт бөглөнө.

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгалтын өргөдлийн маягт

4

Холбогдох төлбөр, хураамжийг төлсөн баримт хавсаргана.

5

Хугацаа дуусаж байгаа эрхийн бичгийн эх хувь, гэрээг ирүүлнэ.

6

Хэрэв радио төхөөрөмжүүдэд өөрчлөлт, шинэчлэлт орсон тохиолдолд өөрийн эрхлэж буй үйл ажиллагааны төрлийн дагуу доорх өргөдлийн маягтуудаас сонгон шинэчлэгдсэн байдлаар бөглөн ирүүлнэ.

Өргөдлийн маягт

Өргөдлийн маягтыг бөглөх заавар

Харилцааны богино долгионы станц (Өргөдлийн маягт 3.2)

Харилцааны богино долгионы станц /Загвар маягт/

Утасгүй интернет (Өргөдлийн маягт 3.1)

Хөдөлгөөнт холбоо (Өргөдлийн маягт 3.3)

Сансрын холбоо (Өргөдлийн маягт 3.4)

Радио линк (Өргөдлийн маягт 3.9)

Утасгүй интернет /Загвар маягт/

Хөдөлгөөнт холбоо /загвар маягт/

Сансрын холбоо /Загвар маягт/

Радио линк /Загвар маягт/

 

  • Хүсэлтийг шийдвэрлэх

Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль болон "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам"-ын дагуу иж бүрдлийг шалган баталгаажуулан хүлээж авснаас хойш ХХЗХ нь эрхийн бичгийн хугацааг сунгах эсэх асуудлыг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлнэ.

Эрхийн бичгийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх процессыг дор зургаар үзүүлэв.