Home / Articles / “ҮЗЭЛ БОДОЛ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ”...
“ҮЗЭЛ БОДОЛ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ” сэдэвт сургалтыг ХХЗХ болон Глоб интернэшнл төв хамтран 2016 оны 11 сарын 23 болон 25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах гэж байна
2016-11-22
“ҮЗЭЛ БОДОЛ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ” сэдэвт сургалтыг ХХЗХ болон Глоб интернэшнл төв хамтран 2016 оны 11 сарын 23 болон 25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах гэж байна “ҮЗЭЛ БОДОЛ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ” сэдэвт сургалтыг ХХЗХ болон Глоб интернэшнл төв хамтран 2016 оны 11 сарын 23 болон 25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах гэж байна

2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдал (UPR буюу Universal Periodic Review)-ын үндэсний илтгэлийг хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газарт хандан нийт 164 зөвлөмж өгсөн билээ.

Монгол Улсын Засгийн газар эдгээр зөвлөмжийг хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Уг төлөвлөгөөний 97-104 дэх хэсгийг хэрэгжүүлэх байгууллага нь Хууль зүйн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, иргэний нийгмийн байгууллага, салбар, мэргэжлийн хороод юм.

Тус хороо нь дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд контент, телевиз, вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт болон яам, агентлагуудын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалтыг “Глоб Интернэшнл Төв” ТББ-тай хамтран 2016 оны 11 сарын 23 болон 25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн.

Сургалтад оролцогчид дараах ойлголт мэдлэгтэй болно. Үүнд: 

  • НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцээд, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр ямар зөвлөмж өгсөн тухай
  • Үзэл бодол, түүнээ илэрхийлэх эрх, эрх чөлөө: Олон улсын хэм хэмжээ болон дотоодын хэм хэмжээ, нийцэл ба зөрүү
  • Цахим эрх чөлөө ба нэрээ нууцлах эрхийн зохицуулалт
  • Өргөн нэвтрүүлгийн & тоон контентийн зохицуулалт, цаашдын хандлагын тухай

 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:

“ҮЗЭЛ БОДОЛ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ”

Контент, телевиз, вэбсайтын үйлчилгээ эрхлэгчдэд болон яам, агентлагуудын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалт

Сургалтын хөтөлбөр

Хэзээ: 2016 оны 11 сарын 23, 25 өдрүүдэд

Хаана: ХХЗХ-ны байр

Оролцогчид: 60 хүн /Контент, телевиз, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон яам, агентлагуудын хуулийн зөвлөхүүд/

Сургагч багш: Х.Наранжаргал, Б.Хишигсайхан, Д.Мөнхбүрэн

Чиглүүлэгч багш: Т.Аюушжав

Туслах: Ж.Энхтуул

 

Чиглүүлэгч Т.Аюушжав

 

Өдөр 1 (2016 оны 11 дүгээр сар 23, 25)

09.30-10.00

Бүртгэл

10.00-10.10

Нээлт

  • Ц.Энхбаяр, Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга
  • Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн

10.10-10.20

Сургалтаас хүлээж буй үр дүн

  • Тест ажиллах

10.20-10.45

Хүний эрхийн дүгнэлт хэлэлцүүлэг гэж юу вэ? Засгийн газар ямар үүрэг амлалт авсан бэ?

  • Б.Хишигсайхан, Нээлттэй Нийгэм Форум

10.45-11.15

Үзэл бодол, түүнээ илэрхийлэх эрх, эрх чөлөө: Олон улсын хэм хэмжээ

  • Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн

11.15-11.45

Үзэл бодол, түүнээ илэрхийлэх эрх, эрх чөлөө: Монгол улсын хууль тогтоомж

  • Д.Мөнхбүрэн, Глоб Интернэшнл Төвийн хуульч

11.45-12.00

Асуулт хариулт

12.00-12.15

Цайны завсарлага

12.15-12.50    

Цахим эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

  • Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн

12.50-13.00

Асуулт, хариулт

13.00-13.35    

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө 

  • Харилцаа холбооны зохицуулах хороо – Ц.Энхбаяр, хэлтсийн дарга

13.35-13.45

Асуулт, хариулт

13.45-13.55

Бататгах сорил, үнэлгээ

13.55-14.00    

Сургалтыг дүгнэх, хаах

  • Ц.Энхбаяр, Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга
  • Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн

 

14.00

           

Үдийн хоол