Home / Articles / Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хийсэн хэмжилт шалгалтын...
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
2016-10-20
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан Хэнтий,  Дорнод, Сүхбаатар аймгуудад хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд тус хорооны даргын баталсан 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/179 тоот удирдамжийн дагуу Хэнтий аймгийн Чингис хот, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Дорнод аймгийн Хэрлэн суманд тоон телевизийн хамрах хүрээ, утасгүй өндөр хурдны интернетийн ашиглалт, хил орчмын радио давтамжийн ашиглалтын байдал, үүрэн холбооны чанарын хэмжилт, Дорнод аймгийн Баянтүмэн, Матад, Халх гол сумын нутаг дэвсгэрт байрлах Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 18, 19, 21-р талбай дээр 2016 оны 6 дугаар сард хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар өгөгдсөн албан шаардлагуудын хэрэгжилтэнд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх, радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдийн ашиглаж буй радио давтамжийн зурвасыг тодорхойлох, хууль бус хэрэглээг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах, хиймэл дагуулын газрын станцын ашиглаж байгаа радио давтамжийг тодорхойлох хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно.

Тус хэмжилт, шалгалтыг  дараах чиглэлээр ангилан гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж зохицуулалт хяналтын газраас үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг тогтмол хийх ажлын хүрээнд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-урт хотын хэрэглэгчдэд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 4 оператор компаниудын ашиглаж байгаа радио давтамжийн зурвас болон үүрэн холбооны үйлчилгээний чанарыг Pharos PM-10, X-Call MO2 программ хангамж ашиглан тодорхойлох хэмжилт шалгалтыг хийсэн.
  2. Монгол улсад тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах 470МГц-690МГц-ийн радио давтамжийн зурваст Өндөрхаан, Чойбалсан, Баруун-урт хотод хувиарласан суваг тус бүрт  тоон телевизийн DVB-T2 хүлээн авагч Enensys ATSC 3.0 программ хангамж, GPS-ийн хамт ашиглан хөдөлгөөнт байдлаар хэмжилтийг Монгол улсын стандарт MNS 6400:2013 Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага, MNS 6401:2013 Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага гэсэн стандартуудыг баримтлан хүлээн авах сигналын түвшинг аймгийн төвд (<55dBuV/m /-76dBm -65dBuV/m /-66dBm -84dBuV/m /-47dBm <) байхаар тооцоолон хийсэн.
  3. Утасгүй өндөр хурдны интернетийн 2400МГц-2483.5МГц-ийн радио давтамжийн зурваст аймгуудын төвөөр явуулын байдлаар хэмжилт шалгалт хийж радио давтамжийн ашиглалтын байдалд хяналт тавиж, хууль бус хэрэглээг илрүүлэн арга хэмжээ авч, зөрчлийг арилгах зорилгоор Vistumbler.exe программ хангамж, GPS-ийн хамт ашиглан хэмжилтийг хийсэн.
  4. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад үйлчилгээ, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудын ажиллаж байгаа радио давтамжийн зурвасыг тодорхойлох хэмжилтийг хийсэн.
  5. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 19, 21-р талбай дээр 6 сард хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар өгөгдсөн хяналтын улсын байцаагчийн өгсөн албан шаардлагуудын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт болон шинээр байгуулагдах гэж буй 18-р талбай дээр үйл ажиллагаа эхэлсэн эсэхийг дахин тодруулах шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын явцад хил орчимд тархаж байгаа радио давтамжийн   зурвасыг тодорхойлох хэмжилтийг хийсэн.
  6. Хууль бус хэрэглээ  буюу зөвшөөрөлгүй радио холбооны  техник тоног төхөөрөмж болон радио давтамж ашиглаж байгаа зөрчлийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулан ажилласан.

Шалгалтын тайланг Зохицуулах хорооны даргын зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөлгүй радио давтамж ашиглаж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад зөрчил дутагдлаа арилгуулах хугацаатай үүрэг даалгавар хүргүүлсэн болно. Дэлгэрэнгүй тайланг дараах линкээр үзэх боломжтой болно.