Home / Articles / Ажилтан шалгаруулж авна
Ажилтан шалгаруулж авна
2013-06-03

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо

ЗАХИРГААНЫ АЖИЛТАН шалгаруулж авна-3 хүн.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

  • ХХЗХ-ны үндсэн үйл ажиллагааны хүрээнд иргэд, байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, аж ахуйн нэгжид анхан шатны үйлчилгээ, зөвлөгөө өгөх
  • Захиргааны нэгж болон албад хоорондын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Захиргааны нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, цаг төлөвлөлт, бичиг хэргийн урсгал, бүртгэл хяналтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Боловсролын гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь цээж зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 06 сарын 10 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn