Home / Articles / Вебсайтын үйл ажиллагаа эрхлэгчдэд
Вебсайтын үйл ажиллагаа эрхлэгчдэд
2013-05-28
Вебсайтын үйл ажиллагаа эрхлэгчдэд Вебсайтын үйл ажиллагаа эрхлэгчдэд

 Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулинд сайтуудын үйл ажиллагаанд хамааралтай дараах зохицуулалт тусгагдсаныг та бүхний анхааралд  толилуулж байна.  Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 33.5.4 дэх заалтад: “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”;
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 33.20 дахь заалтад: “Энэ хуулийн 33.3, ...33.5.4..., 33.6, 33.7.12, 33.11, 33.13, 33.15-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”;

Иймд та бүхэн сонгуулийн үеэр дээрх хуулийг мөрдөн анхаарч ажиллана уу.

Түүнчлэн тус хорооноос баталсан Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын 7-р бүлэг “Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид тавигдах нөхцөл шаардлага” болон “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг мөрдлөг болгон ажиллах нь сонгуулийн үеэр эрсдэл гаргахаас сэргийлнэ гэдгийг анхааралдаа авна уу.

Та бүхнийг хуулиа дээдлэн ёс зүйтэй ажиллана гэдэгт найдаж байна.