Home / Articles / “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн...
“Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсныг энэ оны 10 дугаар сарын 01-нээс мөрдөхөөр шийдвэрлэлээ
2016-09-05
“Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсныг энэ оны 10 дугаар сарын 01-нээс мөрдөхөөр шийдвэрлэлээ “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсныг энэ оны 10 дугаар сарын 01-нээс мөрдөхөөр шийдвэрлэлээ

Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нарын төлбөрийг санхүүгийн жилээр нэхэмжлэх, тооцоолох хугацааны тов, зөвшөөрлийн үйлчилгээний хөлсний хэмжээний өөрчлөлтийг тооцох, цахим тоцооллын аргачлалыг боловсронгуй болгох талаар албадын санал, Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр журамд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 8.10 дах заалт, тус хорооны Дүрмийн 2.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 49 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгчдэд сурталчилахад тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж, энэхүү журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн болно.