Home / Articles / Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын 92 жилийн...
Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын 92 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
2013-05-28
Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын 92 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын 92 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улс жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан гарагийг “Холбоочдын баяр” болгон тэмдэглэх болсонтой холбогдуулан 2013 оны 5-р сарын 24-ний өдөр “Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ойн баярын хурлыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас зохион байгууллаа.

Уг ёслолын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээн үг хэллээ. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн болон компани, харъяа газруудын дарга нар “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын баяр”-ын спортын наадам, эрдэм шинжилгээний бага хурал, “КАНСАТ” үндэсний пуужингийн уралдаанд амжилттай оролцсон, тус салбарт олон жил тогтвор суурьшил, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа инженер, техникийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медаль болон “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан”, “Шуудангийн тэргүүний ажилтан”, “Хүндэт жуух”-аар,  “Хүндэт холбоочин” үнэмлэхээр тус тус шагнал гардууллаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбарын баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар тус хорооны ЗЗҮТА-ны ахлах мэргэжилтэн Б.Төмөр нь төрийн дээд одон медаль болох “Хөдөлмөрийн Хүндэт медаль”, МТШХХГ-ын Даргын 2013 оны 132 тоот тушаалаар “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр ХХЗХ-ны мэргэжилтэн Д.Төмөрпүрэв, Н.Тогтохсүрэн, Д.Үүрцайх, С.Дашбалбар нар тус тус шагналаа салбарын удирдлагуудаас гардан авлаа.