Home / Articles / “Телевиз, сувгийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг...
“Телевиз, сувгийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал” гарын авлагыг боловсруулах ажлын хүрээнд зарим өргөн нэвтрүүлгийн болон олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн нэвтрүүлгийн дуу, дүрсийн дохионы чанарт хэмжилт хийлээ
2016-08-15
“Телевиз, сувгийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал” гарын авлагыг боловсруулах ажлын хүрээнд зарим өргөн нэвтрүүлгийн болон олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн нэвтрүүлгийн дуу, дүрсийн дохионы чанарт хэмжилт хийлээ “Телевиз, сувгийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал” гарын авлагыг боловсруулах ажлын хүрээнд зарим өргөн нэвтрүүлгийн болон олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн  нэвтрүүлгийн дуу, дүрсийн дохионы чанарт хэмжилт хийлээ

        Тус хороо телевиз, сувгийн дууны түвшинг тогтмол, хэвийн хэмжээнд байлгах зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд тус хороо Зөвлөх үйлчилгээний багтай хамтран “Телевиз, сувгийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал” гарын авлагыг боловсруулах, хэмжилтийн зарчмуудыг тодорхойлох, нэвтрүүлгийн дохионы өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор 2016 оны 07-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй  зарим телевиз, сувгийн дуу, дүрсийн дохиог дуу, дүрсийн пульт, шилэн кабелийн хувиргагч-нэвтрүүлэгч, дуу, дүрсийн салаалагч, өсгөгчүүдийн гаралтууд дээр  хэмжив. Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн “Head-end” төхөөрөмжийн оролтон дээр, телевиз, сувгуудаас шилэн кабелиар дамжин ирж буй дохиог шилэн кабелийн хүлээн авагч болон “Encoder”–ийн оролт, хэрэглэгчийн хүлээн авах (STB) төхөөрөмжийн HDMI гаралт буюу хэрэглэгчид очиж байгаа дохионд хэмжилтүүдийг тус тус хийлээ. 

        2016 оны 1 дүгээр сарын 27-ний өдөр батлагдсан "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага’ MNS 5592-2:2015  стандартаар тоон телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих шаардлага, тэдгээрийн оролт, гаралт дээрх дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг тогтоож өгсөн байдаг.

        Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь дууны  пультны гаралт дээр өөр өөр зарчмын хэмжүүрийн багажууд тавигдсан байдгаас PML (Permitted Maximum Level), PPM (Peak Programme Meter), AL (Alignment Level) зэрэг дууны өөр өөр утгатай хэмжигдэхүүнүүдийг хэмждэг. Мөн олонх телевизийн студийн дууны пультны дууны түвшин хэмжигч LED гэрлэн заагч нь хэмжих нэгжгүй  20, 18, 16, 14, 12 гэх мэт тоогоор тэмдэглэгдсэн байдаг учраас чухам хэдэн децибелийн түвшин зааж байгаа нь ойлгомжгүй байна. Зарим нэг телевиз дууны гаралт дээрээ түвшин автомат хязгаарлагч тавьсан байдаг боловч түүний хязгаарлах босгыг буруу тохируулснаас дууны гаралтын түвшин өөр өөр болдог байна. Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн студи доторх технологи дамжлагуудын хамгийн илүү алдаа гаргах магадлалтай цэгүүд буюу дохио сэлгэн залгагч (routing switcher), дүрсийн пульт (video mixing console), формат хувиргагч (format converter), аналог-тоон хувиргагч, тоон-аналог хувиргагчийн гаралт дээрх дохионы агууриг, дохио шуугианы харьцаа, фазын алдаа (рhase jitter), цайлтын ба өнгө ялгаврын бүрэлдэхүүн дохионуудын саатлын хугацаа, бит алдааны тоо (BER) зэрэг үндсэн параметрүүдийг зориулалтын хэмжүүрийн багажаар хэмжиж, тохируулах шаардлага гарч байна.

        Ялангуяа контент үйлдвэрлэгчид болон телевиз сувгийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн дуу оруулалтын  цэг болон нэвтрүүлгийг монтажлах хэсгүүддээ дууны дохионы гаралтын түвшинг стандарт хэмжээнд барихгүй, мэргэжлийн дууны найруулагч байхгүй гэх мэт шалтгаануудаас үүдэн Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон эцсийн хэрэглэгч дээр дууны түвшин харилцан адилгүй сонсогдож байна. Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн “Head-end” тоног төхөөрөмжийн буруу тохиргоо ч мөн адил нөлөөлж байна. Нийт үйлчилгээ эрхлэгчид зориулалтын хэмжүүрийн багажаар тодорхой графикийн дагуу хэмжилт хийж байх ёстой хэдий ч ихэнх үйлчилгээ эрхлэгчид зориулалтын хэмжүүрийн багаж байхгүй, инженерүүд нь хэмжилтийн тухай мэдлэг, дадлага дутмаг байгаагаас хэмжилт огт хийгдэхгүй байна.

        Иймд дээрх шалтгаануудаас үүдэн дууны түвшингийн талаарх зөрөөтэй ойлголтууд үүсэж улмаар хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж буюу Set Top Box-ын гаралт дээр телевиз, сувгуудын дууны сонсогдолтын түвшин их зөрүүтэй болж байна. Дууны сонсогдолтын хэмжээ (хүч) нь тухайн дууны давтамжийн спектр, чанга яригч, чихэвчийн техникийн үзүүлэлт, дуу тархаж буй орчны акустик зэрэг олон хүчин зүйлээс хамаардагаас гадна тухайн хүний сонсголын эрхтэн, дур сонирхол зэрэг субъектив учир шалтгаанаас хамаардаг нарийн түвэгтэй асуудал юм. Дуу, дүрсийн түвшинг тогтмол хэвийн хэмжээнд байлгах үүднээс нийт үйлчилгээ эрхлэгчид зориулалтын хэмжүүрийн төхөөрөмжөөр параметрүүдийг үнэн зөв хэмжихийн тулд хэмжүүрийн багажны сонголтыг зөв хийх, хэмжилт хийх цэгүүдийг оновчтой сонгох, түүнчлэн тодорхой график, өгөгдсөн заавар зөвлөмжийн дагуу тогтмол хэмжилтийг хийж байх ёстой.