Home / Articles / БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
2013-05-24
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн дэмжих хэрэгсэл, стратегийн салбар болсон шинэ үеийн мэдээллийн технологи, харилцаа холбооны үүсч хөгжсөний 92 жилийн ойг та бүхэнтэйгээ өнөөдөр хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, МТШХХГ-аас салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч, хөгжлийн бодлого стратегиа тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын хүрээнд салбарын зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин, хамтрагч байгууллага, компани, тусгай зөвшөөрөл эзэмшигч нартаа талархалаа илэрхийлье. Түүнчлэн нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа Хууль зүйн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар зэрэг бусад яам, байгууллагуудад баярын өдөр ажлын амжилтыг хүсэн ерөөе.

Дэлхийн өнцөг булан бүрт мэдээлэл, шуудан, харилцаа холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэн байгаа өнөө үед мэдээлэл, харилцаа холбооны салбарт дэлхийн жишигт нийцсэн техник, технологийн хэрэглээг бий болгох, үйлчилгээний стандарт, чанарыг мэдрүүлсэн бизнесийг хөгжүүлэх, шударга өрсөлдөөний орчинг бүрдүүлэхэд Зохицуулах хороо нь үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Зах зээлийн шаардлагад нийцсэн, ил тод, нээлттэй зохицуулалтын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг дэмжсэн, бүх талуудын ашиг сонирхолд нийцсэн бизнесийн орчныг бий болгох, үйлчилгээний чанар, нөхцөл шаардлагыг  хангуулах ажлыг  шинэ шатанд гаргах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбарын бодлого боловсруулагчид, зохицуулагчид болон төр, хувийн хэвшлийн компани, ААН, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчид хамтдаа “Бид нэг баг” болж улс орон, салбарынхаа хөгжил дэвшлийг бүтээх болно.

Шинэ үеийн мэдээллийн технологи, шуудан, харицаа холбооны салбар үүсч хөгсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан тус салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, ажиллаж байгаа бодлого, зохицуулалтын байгууллага, инженер техникийн ажилтнууд, холбоочиддоо чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйл дэлгэрэх болтугай.

 

 ДАРГА Б.БАЛГАНСҮРЭН