Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 тоот тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан гарагийг “Холбоочдын баяр” болгон тэмдэглэж байх талаар баталсан.
Энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “ Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын баяр”-ын хурлыг 5 дугаар сарын 24-ний өдөр соёлын төв өргөөнд болно.
Баярын хуралд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нийт албан хаагч, ажилтан, инженер техникчид, програмистууд зэрэг 1300 гаруй төлөөлөгч оролцоно.
Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох ба МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, МТХХ-ны салбарын Ахмадын нэгдсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, ахмад инженер Л.Лантуу, Монголын Мэдээллийн технологийн консерциумын гүйцэтгэх захирал Ч.Лодойравсал нар баяр хүргэж үг хэлнэ.