Home / Articles / Мэргэжилтэн шалгаруулж авна.
Мэргэжилтэн шалгаруулж авна.
2013-05-22

 Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо

Олон  нийттэй харилцах асуудал хариуцсан  мэргэжилтэн шалгаруулж авна.

Тавигдах шаардлага

  • Олон нийттэй харилцах, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай; /Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах.

 

Ажлын байрны үндсэн зорилт

  • ХХЗХ-ны үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийг олон нийтэд цаг тухайд нээлттэй таниулах, сурталчилах
  • ХХЗХ-ны мэдээ, сэтгүүл, мэдэгдэл, мэдээллийг боловсруулах, холбогдох чиглэлээр бусад компани, тусгай зөвшөөрөл эзэзмшигч, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах
  • Олон нийттэй харилцах асуудалтай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалт, хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах

 

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 05 сарын 29 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn