Home / Articles / Ахлах мэргэжилтэн шалгаруулж авна.
Ахлах мэргэжилтэн шалгаруулж авна.
2013-05-22

 

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

 ЭРХ ЗҮЙ, МЭДЭЭЛЭЛ, ЗАХИРГААНЫ АЛБАНЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл, Харилцаа Холбооны, Төрийн удирдлагын чиглэлээр бакалавр болон дээш зэрэгтэй;
  • Улсад 10 жил, мэргэжлээрээ 5-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай /Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/;
  • Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх;
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

 

Ажлын байрны үндсэн зорилт

  • ХХЗХ-ны төлөвлөгөө, тайлан, мэдээлэл нэгтгэн боловсруулах хэрэгжилтийг хангуулах;
  • ЭЗМЗА-ны дарга, удирдлагыг тайлан, мэдээллээр хангах, албаны дотоод үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

 

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 05 сарын 29 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn