Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл БНСУ-н төрийн...
Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл БНСУ-н төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай албан уулзалт хийлээ
2016-06-17
Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл БНСУ-н төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай албан уулзалт хийлээ Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл БНСУ-н төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай албан уулзалт хийлээ

1. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон БНСУ-н Зохицуулах байгууллагуудын төлөөлөл уулзалт хийлээ.

 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон БНСУ-н Зохицуулах байгууллагууд хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр байгууллагын төлөөллүүд 3 дахь удаагаа уулзалт хийлээ.

Уулзалтад Харилцаа холбооны зохицуулах хорооноос дарга Б.Балгансүрэн, Зохицуулалтын албаны дарга Л.Гантулга, БНСУ-ын Зохицуулах байгууллагаас дарга Сүн-Жоон Чой,  Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын захирал Жон Хён Сүн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын хүрээнд хоёр байгууллага цаашид харилцаа холбоо, мэдээлэл технологи, өргөн нэвтрүүлгийн салбарын ажиллагааг идэвхжүүлэх мөн түүнчлэн хоёр талын өргөн нэвтрүүлгийн салбарын хамтын уран бүтээл туурвих, контент бүтээхэд дэмжлэг үзүүлэх, интернетийн зүй зохистой хэрэглээг бий болгох ажилд хамтран ажиллах туршлага солилцохоор боллоо.

2. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон БНСУ-н Интернет аюулгүй байдал хариуцсан агентлагийн (KISA) төлөөллүүд уулзалт хийлээ

 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон БНСУ-н Интернетийн аюулгүй байдал хариуцсан агентлаг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд байгууллагын төлөөллүүд 3 дахь удаагаа уулзалт хийлээ.

Энэ удаагийн уулзалтад Харилцаа холбооны зохицуулах хорооноос дарга Б.Балгансүрэн, Зохицуулалтын албаны дарга Л.Гантулга, БНСУ-ын КИСА ерөнхийлөгч  Бек Ги Сын, дэд ерөнхийлөгч Жон Гил Сү болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын хүрээнд хоёр байгууллага цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх, DDoS халдлагаас хамгаалах болон домэйн нэрийн серверийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах мөн хамтарсан төсөл, сургалт зохион байгуулах зэргээр цаашид үйл ажиллагааг гүнзгийрүүлж хамтран ажиллахаар боллоо.

3. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн урилгаар зочилж албан уулзалт хийлээ

 
 

2016 оны 06-р сарын 2,3-ны өдрүүдэд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол үндэсний олон нийтийн телевизийн удирдлагууд БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн KBS, MBC, SBS болон EBS телевизүүдийн урилгаар зочилж, удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Уулзалтаар цаашид хоёр улсын өргөн нэвтрүүлгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан уран бүтээл хийх, салбарын боловсон хүчнийг харилцан солилцон сургалтад хамруулах, туршлага судлах зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж цаашид хамтран ажиллахаар боллоо.