Home / Articles / Үүрэн холбооны үйлчлэгчдээс бүртгэлгүйгээр дугаар эзэмшиж буй...
Үүрэн холбооны үйлчлэгчдээс бүртгэлгүйгээр дугаар эзэмшиж буй хэрэглэгчдийн анхааралд
2016-07-04
Үүрэн холбооны үйлчлэгчдээс бүртгэлгүйгээр дугаар эзэмшиж буй хэрэглэгчдийн анхааралд Үүрэн холбооны үйлчлэгчдээс бүртгэлгүйгээр дугаар эзэмшиж буй хэрэглэгчдийн анхааралд

     Үүрэн холбооны оператор компаниудаас дугаар авахдаа хувийн мэдээлэл буюу регистрийн дугаараар бүртгүүлээгүй хэрэглэгчдийг бүртгэлжүүлэх ажлыг хийдэг боловч бүртгүүлээгүй хэрэглэгчид байсаар байна.

   Ази, Европын дээд түвшний  уулзалт /ACEM/-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд бүртгэлгүй хэрэглэгчийн дугаараас бусдыг гүтгэх, заналхийлэх, төөрөлдүүлэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тараах, олон нийтийг нийгмийн эмх замбараагүй байдалд уриалах зэрэг нийгмийн хэв журам, улс орны болон иргэдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус хорооноос үүрэн холбооны үйлчлэгчидтэй хамтран дараах ажлыг зохион байгуулж байна. Үүнд:

1. 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор бичиг баримттайгаа оператор компанийнхаа үйлчилгээний салбарт хандан бүртгүүлэх. Дурдсан хугацаанд мэдээллээ бүртгүүлээгүй тохиолдолд зөвхөн яаралтай  тусламжийн утасны дугаарууд болох 101,102, 103, 105 болон оператор компанийн лавлах үйлчилгээний дуудлагын төвийн дугаар руу залгах  боломжтойгоор таны үйлчилгээ ( яриа,message, дата) –г гарах чиглэлд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар хязгаарлагдах болно.

2. 2016 оны 7 дугаар сар 07-ны дотор бүртгэлд хамрагдаагүй дугаарууд зөвхөн яаралтай  тусламжийн утасны дугаарууд болох 101,102, 103, 105 болон оператор компанийн лавлах үйлчилгээний дуудлагын төвийн дугаар руу залгах боломжтойгоор үйлчилгээ ( яриа,message, дата)-г орох, гарах чиглэлд  2016 оны 07-р сарын 08-наас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар хязгаарлагдах зэрэг болно.

Иймд хэрэглэгч та дурдсан хугацаанд өөрийн дугаараа хамаарах үүрэн холбооны үйлчлэгч компанид бүртгүүлнэ үү.  

Харилцах утас: 304258

Цахим шуудан: info@crc.gov.mn