Home / Articles / Монгол Улсын бүсчлэлийн код (zip code) түүний...
Монгол Улсын бүсчлэлийн код (zip code) түүний хэрэглээ
2016-06-07
Монгол Улсын бүсчлэлийн код (zip code) түүний хэрэглээ Монгол Улсын бүсчлэлийн код (zip code) түүний хэрэглээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код” батлагдсан юм. Энэ кодыг нэвтрүүлэх ажлыг Шуудангийн тухай хуулийн 9.1.3-р заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг.

Шуудангийн нэгдсэн кодыг Засгийн газрын 2007 оны 200-р тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”-аар уг кодыг хэрэглэх хүрээг өргөтгөн тогтоосон төдийгүй Бүсчлэлийн код буюу зип код гэж нэрлэхээр тогтоосон юм.

Бүсчлэлийн код (zip code) гэж юу вэ?

  1. Бүсчлэлийн код /zip code/-5 оронтой

Бүсчлэлийн кодыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх, давхардуулан оноогдохгүйгэээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг.

5 оронтой код нь угтвар код+хэсгийн кодоос бүрдэнэ. Жишээ нь:

Зураг 1.

Та өөрийн оршин байгаа бүсчлэлийн кодыг www.zipcode.mn цахим хуудаснаас хайлт хийн харах боломжтой.

Зураг 2.

 
  1. Шуудангийн нэгдсэн код /postal code/- 9 оронтой

Шуудангийн нэгдсэн код нь дараах асуудлуудыг шийдвэрлэснээрээ урьд хэрэглэгдэж байсан шуудангийн индексээс давуу талтай юм. Үүнд:  

  • Монгол Улсын засаг захиргааны кодтой уялдуулах
  • Монгол Улсын засаг захиргааны хуваарь өөрчлөгдөхөд хөдөлгөөн орохгүй буюу өөрчлөхөд хялбар өөрөөр хэлбэл кодын зохицуулалт хийх нөөцтэй байх
  • Хотын захирагчийн албанаас гаргасан хаягийн журмыг алдагдуулахгүй байх
  • Хотын хэтийн төлөвлөлтөөр цаашид гарах өөрчлөлтүүдэд өртөж, тухайн хаягийн хэсгийн код хөдлөхгүй байх
  • Хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байх
  • Тухайн хаягийн хэсгийн газар зүйн байршлыг тодорхойлох боломжтой байх.
  • Аль ч төрлийн үйлчилгээ эрхлэгчид түгээмэл хэрэглэх боломжтой.

Шуудангийн нэгдсэн код нь барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн 5 оронтой тоо дээр 4 оронтой тоог залгуулан оноодог. Зураг 3-т харуулав.

Зураг 3.

 

Та өөрийн оршин байгаа барилга байгууламжийнхаа 9 оронтой кодоо мэдэхийг хүсвэл www.zipcode.mn цахим хуудаснаас хайлт хийхэд дараах зурагт үзүүлсэнээр гарч ирнэ. Хайлтын үр дүн олдохгүй байвал хайж буй обьект нь нийслэлийн орон зайн мэдээллийн системд бүртгэгдээгүй байна гэж ойлгоно.

Зураг 4.

Зохицуулах хороо нь бүсчлэлийн кодын мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс иргэн, хуулийн этгээдийг www.zipcode.mn цахим хуудас  болон хэвлэмэл материал, ухаалаг гар утасны програм хангамжаар дамжуулан мэдээллээр ханган  ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд 2016 оны 5 сарын байдлаар 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт нийт 538 бүсчлэлийн кодыг шинээр оноосон байна.

  • Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв бичсэн тохиолдолд танай шуудангийн илгээмж төөрөхгүй, шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй, хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх
  • Онцгой байдал, Эмнэлгийн түргэн тусламж, Цагдаа, Электрон засаглал зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгох
  • Иргэний бүртгэл, мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйлчлүүлэх
  • Улсын нийт газар нутгийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааны нэгжтэй уялдуулан байршлаар нь кодолсноор дэд (авто тээвэр, авто зам чиглэл болон аялал жуулчлалын бүс нутаг) статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол гэх мэт олон нийтэд чухал шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх зэрэг олон дэвшилтэт талууд бий болох боломжтойг дурьдаж болох юм. 

Бүсчлэлийн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn цахим хаягаас авах ба Иргэн, Хуулийн этгээд Та өөрийн оршин байгаа бүсчлэлийн код буюу зип кодоо мэдэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.