Home / Articles / Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон...
Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын урилга
2016-05-26
Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын урилга Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл  олгох сонгон шалгаруулалтын урилга

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2016.05.27

Сонгон шалгаруулалтын дугаар:    ХХЗХ-ЗА2016 /СШ IPTV/01

Сонгон шалгаруулалтын нэр:   Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид АйПиТВ гэх) олгох сонгон шалгаруулалт.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 150 000 (нэг зуун тавин мянган) төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтын төслийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.  

Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг энэхүү урилгад дурдсан хаягаар авч болно.

 

Хаяг:                         Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

                                 Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

                                 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас:                         304258, 304257 Факс: 327720

Веб хуудас:               www.crc.gov.mn

Цахим шуудан:          info@crc.gov.mn