- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох холболтын үнэ тариф тогтоох аргачлал боловсруулах талаар санал боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих
- Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдээс сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох холболтын үнэ тариф, орлого хуваарилах зарчмын талаар ирүүлсэн санал хүсэлт, маргаантай асуудлыг судалж дүгнэлт гаргах, санал боловсруулах
- Харилцаа холбооны салбарт үнэ тарифийн талаар баримтлах бодлогын чиглэл, зөвлөмжид үндэслэн холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд харилцан холболтын талаар зохицуулалт хийх санал боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих
- Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох холболтын үнэ тариф, орлого хуваарилах зарчмын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, тайлагнах
- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох үйлчилгээний өртөг, зардалд судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах
- Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох холболтын үнэ тариф, орлого хуваарилах зарчмын талаар олон улсын туршлага, чиг хандлага, арга аргачлал, зөвлөмж, стандартыг судлах
- Харилцаа холбооны салбарт эдийн засгийн зохицуулалтыг хийх зохицуулалтын гол арга хэрэгслүүдийг судлах, хувилбар боловсруулах ажлын хүрээнд харилцан холболтын болон холболтын үйлчилгээний үнэ тариф, орлого хуваарилах зарчимд зохицуулалт хийх санал боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих
- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын үйлчилгээний үнэ, тариф, орлого хуваарилах зарчмын талаар зохицуулалтын бодлогын чиглэл боловсруулахад оролцох, санал өгөх
- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын үйлчилгээний үнэ, тариф, орлого хуваарилах зарчмын талаар зохицуулалтын чиглэл боловсруулах, шийдвэрлүүлэх хэрэгжилтийг хангах
- Гадаадын төсөл, хөтөлбөрийн хүрээнд харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын үйлчилгээний үнэ, тариф, орлого хуваарилах зарчмын асуудлаар судалгаа шинжилгээ хийх арга, аргачлал боловсруулах талаар гадны зөвлөх байгууллагуудтай хамтран ажиллах, холбогдох төсөл арга хэмжээнд хамрагдах
- Холбогдох бусад байгууллагуудтай харилцан холболтын болон холболтын үйлчилгээний үнэ, тариф, орлого хуваарилах зарчмын асуудлаар байнга хамтран ажиллах, хамтарсан ажлын хэсгүүдэд оролцох, энэ чиглэлээр зохион байгуулж буй судалгаа шинжилгээний ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдэд оролцох, үр дүнг тайлагнахҮйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулагдах харилцан холболтын гэрээний нэгдсэн загварыг холбогдох хууль, дүрэм, журам болон тогтоол шийдвэрүүдийн хүрээнд үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох бусад субъектүүдтэй хамтран боловсруулах, гэрээний ерөнхий загварыг мөрдүүлэх
- Үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулагдах харилцан холболтын гэрээнүүдийг байгуулагдахаас нь өмнө гэрээний ерөнхий загварыг мөрдүүлэх, гэрээ байгуулахад холбогдох заавар зөвлөмжийг өгч хамтран ажиллах гэрээний үндсэн нөхцөлүүдийг заавал тусгуулах
- Харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын гэрээ байгуулахтай холбоотой урьдчилсан саналуудыг хүлээн авах, судлан дүгнэлт хийх, санал зөвлөмж өгөх, гэрээг байгуулахад дэмжлэг үзүүлэх
- Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид хооронд үл ялгаварлах нөхцөлөөр (техникийн нөхцөлийг оролцуулан) харилцан холбогдох болон сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх, байнгын хяналт тавьж ажиллах
- Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид сүлжээ хоорондын харилцан холболтын болон холболтын үйлчилгээний үнэ,тариф, орлого хуваарилах зарчим дээр харилцан тохиролцоонд хүрээгүй буюу маргаантай асуудлууд үүсгэсэн тохиолдолд бодлого, зохицуулалтын чиглэлийн хүрээнд холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын үнэ тариф, орлого хуваарилах зарчмыг тогтоох санал боловсруулан шийдвэрлүүлэх, гэрээнд тусгуулан мөрдүүлэх
- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын гэрээг бүртгэх, гэрээний бүртгэлийн сан бүрдүүлэх, гэрээг бүртгэсэн тухай үйлчилгээ эрхлэгчдэд болон олон нийтэд мэдэгдэх
- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын гэрээний хэрэгжилтэнд байнга хяналт тавьж ажиллах
- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын гэрээ болон үнэ тариф, орлого хуваарилах зарчмийн талаарх шаардлагатай мэдээ, мэдээллээр удирдлагыг хангах
- Харилцаа холбооны салбарт хийгдсэн эдийн засгийн зохицуулалтын арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар албаны холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран судалж санал дүгнэлт гаргах
- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон холболтын үйлчилгээний үнэ, тариф, орлого хуваарилах зарчим, гэрээний хэрэгжилтийн талаар холбогдох талуудаас ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч судалж санал боловсруулан шийдвэрлүүлэх
- Олон улсын болон дотоодын холбогдох байгууллагуудтай харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын үнэ тариф, орлого хуваарилах зарчмын асуудлаар байнга хамтран ажиллах, ажлын хэсгүүдэд оролцох, энэ чиглэлээр зохион байгуулж буй сургалт, судалгаа шинжилгээний ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдэд оролцох, үр дүнг тайлагнах
- Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох холболтын үнэ тариф, орлого хуваарилах зарчимтай холбоотой асуудлуудаар үйлчилгээ эрхлэгчдийн дунд болон салбарын холбогдох байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг, сургалт семинарыг зохион байгуулах