Home / Articles / “КАНСАТ” үндэсний анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
“КАНСАТ” үндэсний анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2013-05-20
“КАНСАТ” үндэсний анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа “КАНСАТ” үндэсний анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг 2012 оны 137 тоот тогтоолоор баталсан бөгөөд сансрын технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр МТШХХГ, ХХЗХ анхаарал тавин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар “КАНСАТ” үндэсний уралдааныг 2013 оны 5 сарын 19 ны өдөр анх удаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уралдааны үндсэн зорилго нь Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх зорилготой юм.

Яармагийн “Морин Уралдааны Төв”