Home / Articles / Харуул занги 2016 U18 тэмцээний 1-р үе...
Харуул занги 2016 U18 тэмцээний 1-р үе амжилттай болж өнгөрлөө
2016-05-13
Харуул занги 2016 U18 тэмцээний 1-р үе амжилттай болж өнгөрлөө Харуул занги 2016 U18 тэмцээний 1-р үе амжилттай болж өнгөрлөө
 

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжиж, цахим мэдээлэл, цахим ертөнцийн орон зай улам тэлсээр бүх төрлийн салбарын салшгүй нэг хэсэг нь болоод байна. Үүнийг дагаад цахим орчинд аюулгүй байдал, хамгаалалтын асуудал хурцаар хөндөгдөж, өнөөгийн тулгамдаж буй асуудлын нэг зүй ёсоор болоод байгаа билээ.

“Цахим аюулгүй байдал мэдээлэл удирдлагын төв” ТББ-аас жил бүр мэдээлэл технолгийн мэргэжилтэн, энэ чиглэлээр суралцагч оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Харуул занги” тэмцээнийг анх удаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “ХАРУУЛ ЗАНГИ U18 2016” нэртэйгээр зохион байгуулж байна. Уг тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мэдээллийн аюулгүй байдал түүнээс үүдэн гарах болзошгүй аюулын тухай ойлголт бий болгох, интернет орчны цахим халдлагын талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм.

Анх удаагаа зохион байгуулагдаж буй “Харуул занги U18” тэмцээнд нийт 40 багийн 160 гаруй тамирчид цахим ертөнцөд оюун ухаан, хурд хүчээ сорихоор бүртгүүлсэн байна. Тэмцээн нийт 2 үе шаттай явагдах бөгөөд тэмцээний эхний үе шат 2016 оны 5 дугаар сарын 11 – ны Лхагва гарагт 12:00 – 17.30 цагийн хооронд 5 цаг 30 минутын турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 40 баг оролцохоор бүртгүүлсэнээс 24 баг ямар нэгэн байдлаар оноо авч өрсөлдсөн бөгөөд хамгийн өндөр оноотой 7 баг 2-р  шатны шалгаруулалтад оролцохоор болсон байна. Тэмцээний 2-р үе Onsite хэлбэрээр 2016 оны 5 дугаар сарын 18 –ны Лхагва гарагт Мэдээллийн технологи Шинжлэх ухааны парк дээр болно.

Энхүү тэмцээний зохион байгуулагчаар  (MNCERT/CC) Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв ТББ, Монголын мэдээлэл зүйн олимпиад ТББ.

Хамтран зохион байгуулагчаар Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар, Үндэсний дата төв УТҮГ, Кибер аюулгүй байдлын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэдээлэл техн ологийн газар, Мэдээллийн технологи Шинжлэх ухааны парк зэрэг газрууд ажиллаж байна.