Home / Articles / ОУЦХБ-ын “АНД бүсийн спектрийн менежментийн хоёрдугаар их...
ОУЦХБ-ын “АНД бүсийн спектрийн менежментийн хоёрдугаар их хурал, “АНД бүсийн тоон орчин бодлогын чуулга уулзалт” зохион байгуулагдаж өндөрлөлөө
2016-05-09
ОУЦХБ-ын “АНД бүсийн спектрийн менежментийн хоёрдугаар их хурал, “АНД бүсийн тоон орчин бодлогын чуулга уулзалт” зохион байгуулагдаж өндөрлөлөө ОУЦХБ-ын “АНД бүсийн спектрийн менежментийн хоёрдугаар их хурал, “АНД бүсийн тоон орчин бодлогын чуулга уулзалт” зохион байгуулагдаж өндөрлөлөө
 

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Глобал форум, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага (АНДЦХБ)-аас 2016 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо хамтран зохион байгуулсан “АНД бүсийн спектрийн менежментийн хоёрдугаар их хурал”, “АНД бүсийн тоон орчин бодлогын чуулга уулзалт”-д тус хорооны РДЗХА-ны дарга З.Амгалан, ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбат нар оролцов.

Тус их хуралд Индонез, Непал, Тайланд, Мянмар, Бангладеш, Камбож, Малайз, Пакистан, Энэтхэг, Швейцари, ХонгКонг, Их Британи зэрэг 41 улсын бодлого зохицуулагчид, харилцаа холбооны салбарын тэргүүлэгч байгууллагууд, олон улсын судалгаа, шинжилгээ, хамтын ажиллагааны байгууллагуудын 300 гаруй төлөөлөгчид оролцож Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болсон спектрийн менежментийн ач холбогдол, үр ашигтай хуваарилалт, хэрэглээ, дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем, зүйлсийн интернет (IoT), тоног төхөөрөмж хоорондын холболт, шинэ технологид ашиглах радио давтамж, хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийн талаар АНД бүсийн орнуудын нэгдсэн шийдлүүд, Дэлхийн радио холбооны их хурал -15 (ДРХИХ-15)-ын үр дүн, ДРХИХ-15-ын шийдвэрүүдийн АНД бүсийн орнуудад үзүүлэх нөлөөлөх,  спектрийн менежмент, бодлого зохицуулалтын талаар хэлэлцэж, туршлага солилцов. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд ОУЦХБ-ын спектрийн менежментийн бүртгэл, олон улсын спектрийн менежментийн үнэлгээ, спектрийн менежментийн ирээдүйн чиг хандлага сэдвүүдийг хамарсан “АНД бүсийн спектрийн менежментийн семинар”, АНД бүсийн тоон орчны хөгжил, ухаалаг тогтвортой хотын хөгжил, зүйлсийн интернет (IoT), хялбаршуулсан зохицуулалтын ач холбогдол, ирээдүйн тоон сүлжээний хамгаалалт, тоон санхүү үйлчилгээ, мобайл банк зэрэг сэдвүүдийн хамарсан “АНД бүсийн тоон орчин бодлогын чуулга уулзалт” тус тус зохион байгуулагдсан болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүдтэй дараах линкээр орж танилцана уу.

http://www.itu.int/en/ITU-D/Regional-Presence/AsiaPacific/Pages/Events/2016/Apr-Digital2016/home.aspx

http://www.itu.int/en/ITU-D/Regional-Presence/AsiaPacific/Pages/Events/2016/Apr-ASPSMC/index.aspx