Home / Articles / АСЕМ11 Дээд түвшний уулзалтын үеэр радио төхөөрөмж...
АСЕМ11 Дээд түвшний уулзалтын үеэр радио төхөөрөмж ашиглах заавар, зөвлөмж
2016-04-12

РАДИО ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД РАДИО ДАВТАМЖИЙН ТҮР ЭРХИЙН БИЧИГ АВАХ ЗААВАР

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ашиглах радио тоног төхөөрөмжүүдийн ажиллах радио давтамжийн зөвшөөрлийг Радио долгионы тухай хуулийн 13 дүгээр зүйл, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 7.2 дугаар заалтын дагуу Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос авна. Зохицуулах хороо нь “Радио давтамж ашиглах түр эрхийн бичиг”-ийг шаардлагад нийцсэн өргөдөл гаргагчид ажлын 5 хоногийн дотор олгоно.

ХХЗХ-ны тохирлын тэмдгийн заавар

АСЕМ11 Дээд түвшний уулзалтын үеэр зөвшөөрөлгүй радио төхөөрөмж ашиглагдахаас сэргийлэх зорилгоор, Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлтийг шалгаж, тохирлын тэмдэг олгоно.

Тохирлын тэмдэг хэрэглэх радио төхөөрөмжүүд нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Тус хорооноос АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр ашиглах радио тоног төхөөрөмжүүдийн ажиллах радио давтамжийн зөвшөөрөл авсан байх,
  • Радио төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлтүүд нь Монгол Улсын стандартад нийцсэн байх.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах тохирлын тэмдгийг олгоно.

Тохирлын тэмдгийн харьцаа 7:19 байна.

Тэмдгийн эргэн тойронд 1 нэгжийн хэмжээтэй хамгаалалтын зурвас байх ба энэ зурвасын харьцаа 9:20-оос багагүй байна.

Түр эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлэн ASEM11@crc.gov.mn цахим хаягаар болон Зохицуулах хорооны  шуудангийн хаягаар ирүүлж болно. Үүнд:
  • Бүрдүүлэх материалын жагсаалт:

Байгууллага

Хувь хүн

1

  • Түр эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргасан албан бичиг,

(албан бичигт хүсэлт гаргагчийн нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна)

  • Байгууллагын гэрчилгээ, дүрмийн хуулбарыг хавсаргах.
  • Түр эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргасан өргөдөл,

(өргөдөлд хүсэлт гаргагчийн овог нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна)

  • Гадаад паспортын хуулбарыг хавсаргах.

3

Өөрийн ашиглах үйлчилгээний төрлийн дагуу зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөн ирүүлнэ.  ЭНД ДАРЖ МАЯГТЫГ ТАТАЖ АВНА УУ

4

Ашиглахыг хүссэн радио давтамж, радио давтамжийн зурвас, ашиглах радио тоног төхөөрөмжийн нэвтрүүлэгчийн болон антенны техникийн үзүүлэлт хавсаргана.

 

  • Түр эрхийн бичгийн хугацаа: Радио давтамж ашиглах түр эрхийн бичгийг 3 сар хүртэл хугацаатай олгоно.
  • Түр эрхийн бичгийн төлбөр: Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журмын 2.4-т заасны дагуу дараах томъёогоор тооцоолж авна.

TT=(3T+P+Y)*0.25*0.2+(3T+P+Y)*0.25

Үүнд: Тт –       Радио давтамж ашиглах түр эрхийн бичгийн ашиглалтын төлбөр;

          3т –      Радио давтамжийн зурвасын ашиглалтын төлбөр;

          Р –      Радио нэвтрүүлэгчийн хүчин чадал, тоо ширхэг/хамрах хүрээний төлбөр;

          Ү –       Төрөл ангилал, тоо ширхэг/ хамрах хүрээний төлбөр;

  • Түр эрхийн бичгийн хүсэлтийг шийдвэрлэх процесс.
 

Хаяг:

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

Бага тойруу, 6 дугаар хороо

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14201

Монгол Улс

Утас:

+976-11-304257, 304258

Факс:

+976-11-327720

Цахим хуудас:

www.crc.gov.mn

Мэйл:

info@crc.gov.mn; ASEM11@crc.gov.mn;

 

РАДИО ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАС АШИГЛАЛТЫН ТАЛААР ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны (цаашид Зохицуулах хороо гэх) үндсэн чиг үүргүүдийн нэг нь Радио давтамжийн зохицуулалт болон хяналтын үйл ажиллагаа юм.

Радио долгионы хяналт, шалгалт нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “Харилцаа холбооны тухай” хууль, “Радио долгионы тухай”хууль, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмуудыг баримтлан ажилладаг бөгөөд Зохицуулах хорооноос радио долгион эзэмшигчдэд хууль зүйн талаарх мэдээ, мэдээллийг зөвлөмж болгон хүргэдэг болно.

Радио долгионы тухай: Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд багтаж байгаа радио давтамжийн 3 кГц-300 ГГц-ийн зурвас нь Монгол улсын төрийн өмч бөгөөд хуулийн хүрээнд Зохицуулах хороо нь радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг радио давтамж ашиглахыг сонирхсон этгээдэд олгодог. 

Радио давтамж ашиглах эрх бүхий этгээд: Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн нь Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч бүртгүүлж ашиглана. Мөн тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг Зохицуулах хороонд бүртгүүлж ашиглана.

Радио төхөөрөмжийн баталгаажуулалт: Радио долгионы тухай хуулийн 19.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь стандарт, техникийн нөхцөлийг хангаж, баталгаажуулсан радио төхөөрөмжийг ашиглана.

Радио давтамж, давтамжийн зурвас ашиглахыг хориглох: Радио долгионы тухай хуулийн 8.1-д зааснаар Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно.

Радио давтамжийг зөвшөөрөлгүйгээр ашиглах: Радио долгионы тухай хуулийн 14-р зүйлд зааснаар бүх төрлийн зурагт радио, радио хүлээн авагч, эмчилгээ, оношлогооны радио төхөөрөмж, мөн түүнчлэн техникийн шаардлага хангасан гаралтын чадал нь 0.01 ваттаас ихгүй радио телефон утас, радио төхөөрөмж, гэр ахуйн электрон цахилгаан хэрэгслийг радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахгүйгээр ашиглана.

Хэрэглэгчийн эрх үүрэг: Радио долгионы тухай хуулийн 19.2.1-д заасны дагуу радио төхөөрөмж импортлох, үйлдвэрлэх, ашиглах, худалдахыг сонирхогч этгээд Зохицуулах хороотой радио давтамжийн талаар урьдчилан тохирсон байна.

Хяналт, шалгалт: Радио долгионы тухай хуулийн 20.1-д зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт радио долгионы тухай хууль, тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Зохицуулах хороо болон харилцаа холбооны улсын байцаагч хэрэгжүүлнэ.

Радио давтамж ашиглагч, сонирхогч нь ашиглалтын явцад  дараах нөхцөл шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

  1. Мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журмыг судалж, хэрэгжүүлэх;
  2. Радио төхөөрөмжийн стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах, баталгаажуулсан  радио төхөөрөмжийг ашиглах;
  3. Радио давтамжийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хүрээнд ашиглах;
  4. Радио давтамж эзэмшигч, хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэхгүй, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байх;
  5. Радио төхөөрөмж эзэмшигчтэй холбоотой мэдээлэл, радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, давтамж, ажиллах байршил болон хамрах хүрээ, ажиллах цагийн хуваарийг Зохицуулах хороонд мэдэгдэнэ.

 

Хаяг:

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

Бага тойруу, 6 дугаар хороо

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14201

Монгол Улс

Утас:

+976-11-304257, 304258

Факс:

+976-11-327720

Цахим хуудас:

www.crc.gov.mn

Мэйл:

info@crc.gov.mnASEM11@crc.gov.mn;